Н.Түвшинбаярынхтай төстэй, ЭНГИЙН ИРГЭН холбогдсон хэргийг ингэж шийджээ

Э.Энхбат начны эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт Н.Түвшинбаяр аваргыг буруутгаж, прокуророос 2-8 жил хорих ял төлөвлөөд байсан билээ. Тухайн үед Э.Энхбат начин нас бараагүй байв. Харин өнгөрсөн баасан гарагт амьсгал хураасных нь дараа хэргийг дахин прокурорт буцаасан юм.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 11.1 дэх зүйл, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг санаатай учруулах” зүйл ангиар 2-8 жилийн хорих ял төлөвлөөд байсан.
Харин Э.Энхбат начин нас барснаар прокуророос түүний ялыг хүндрүүлж, дахин ял төлөвлөх нөхцөл байдал үүссэн. Энэ нь хоёр янзаар хүндрэх боломжтой байна.
- Өмнө нь үндэслэж, яллах дүгнэлт үйлдсэн 11.1 дэх зүйлийн 2.5 дахь хэсэгт “Энэ хэргээс болж хохирогч нас барсан бол 5-12 жил хорих ялаар шийтгэнэ” гэж дэдчилэн заасан байдаг.
- Эсвэл 10.1 дэх зүйл, “Хүнийг алах” зүйлчлэлээр шууд яллах дүгнэлт үйлдвэл 8-15 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх юм. Хэрэв “Онц хэрцгийгээр” гэж үзвэл энэ нь 12 жилээс бүх насаар нь хорих ял болж хүндэрдэг.
Тэгвэл өнгөрөгч арваннэгдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд үүнтэй төсөөтэй хэргийг шийдвэрлэсэн кейс байна.
Тодруулбал, шүүгдэгч Г.Б нь долдугаар сарын 28-ны өдөр хохирогчийг зодож, амь насыг нь хохироосон байна. Хохирогчид учирсан гэмтлүүдийг: Элэгний эдийн тасрал, эдийн задрал, хэвлийн хөндийн цус алдалт, баруун 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы шууд хугарал зэргээр тоочсон байна. Гэрчийн мэдүүлгүүдэд дурдсанаар, шүүгдэгч хохирогчийн дээр гарч суугаад цээж рүү нь хэд хэдэн удаа цохиж, балбажээ. Цохих дуу нь чанга сонсдож байсан гэх.
Хохирогч нь Г.Б-г болон түүний гэр бүлийг үг хэлээр доромжилсон бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Г.Б нь эрүүл байсны дээр гэр бүлийнхнээ өмөөрч, зодоон үүсгэсэн тухай гэрчүүд мэдүүлсэн байна.
Харин шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дэх зүйл, “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, 10 жилийн хорих ялаар шийтгэжээ.
М.ТЭНГИС













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За тэгвл яг ингээд шиидвл 10 жил өглөө гж бди өршөөл н хууль ороод 2.5 жил хасдана үлдсн 7.5 жилээс хорход очоод өдрн цалнгаа өгөөд яваад баивл 3 жил суугаадл гараад ирнэ иим нг аргачил одоо ч мөрдгдөж бга
Шоронд овгор болноо түвшээ
Монголчууд бид цаашид тамирчин хүнийг хэт өндөрт хөөргөлгүй байя соц нийгмийн үед энэ их аваргууд төлөвлөгөө нормоо биелүүлэх үүрэгтэй маш даруу байсан байдаг шүү . Дамдин аварга циркийн жүжигчин, 2 мөнх их спортын тамрчид, цэрэнтогтох аварга үйлдвэрт ажилчин иймл энгийн ёс зүйтэй байсан.
Yg ijil yl onoooh baihaa Shuuh ni shudarga baij Uls oron hogjino.
Яасан хүний мууд дуртай сда вэ?
Хүн үхэж , үр хүүхэд өнчирч гарз хохирол тоологдохын аргагүй байхад юу яриад байнаа. Чамд ийм юм тохиолдсон бол хүний мууд дурлахгүй гээд дуугүй байх уу?
Юу хуцаад байгаа юм бэ хүний мууд дурлах гэдэг чинь юу гэсэн үг юм зүгээр байсан хүнийг тарчлаан зовоож алсан хүнийг яа гээд эргүүтээд байгаан
Admin gegchee yul bichij niitleed tuugeer yawaa gaig uuriinhuu ger buld tataad baigaa bedee.Heregtei hereggvi yumnd buu or.
Түвшээ 2 жил суусан гэртэй хөдөө мал дээр байж байгаад хотод орж ирээд хуучигаа хийгээд хүчингээ хийгээд, хүнээ зодоод явж байх байхоо монголын хууль хонгилийнх юм чинь.
Хэрцгий догшин авирласан,архи уусан, гээд хүндрүүлэх олон шалтгаан байна..Түүнээс гадна дуудлагаао ирсэн 2 хөөрхий цагдааг та хоёр ойртвол ийм болгоно шүү гээд буланд бүлтэгнүүлээд зогсоочихоод нүдэн дээр нь хүн нядалж байсан гээд бодохоор !!!.Тэр Гал-Эрдэнэ гэгч этгээд өрөөндөө цоожилж гаднаас хүн оруулаагүй нь хамтарсан үйлдэл шүү..Яндан бөгстэй балай авгай бүхний шалтгаан.
Shuux shiidne biz. Ta nar yal uguud baidag xachin baina. Soliotoi yum.
iim nobshiin niigem shuudee mungutei bol yu ch hamaagui bolson tsag
Миний дүүг нэг согтуу нөхөр эхтэйгээ ниилээд удаа дараа гэр бүлээр доромжилж агсан согтуу тавьж маш их дарамталж байгаад түүнийхээ гарт амиа алдсан гэтэл сум дундын шүүхээс хамаг бурууг яллагдагчид өгч 16 жилийн хорих ялаар шиытгэсэн хэрэв гэртээ амарч бхйхад нь ирж хэрүүл өдөж зодоон цохион хийгээгүй бол иым хэрэг гархгүй байсан хүнд чинь тэвчээр алдагдана гэж баыдгийн бна
Ял завшуулах юм хийгээд байгаа юмуу хаашаа ийн шударгаар шүүх хэрэгтэй түвшинбаярыг
юуг нь хайрладаг юм бэ , адилхан ял өгөөд явуул
Энэ бичвэрт сэтгүүл зүйн үнэр ч алга. Ямар тэнэг юм бичдэг юм бэ.