УЛС ТӨР

Н.Учрал: Жагсаал цуглааны тухай хуулийн сонсголд санаачлагчид нь ирсэнгүй

Жагсаал цуглаан хийх тухай журмын хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар өнөөдөр нийтийн сонсгол зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал энэ талаар бичихдээ "Тайван жагсаал цуглаан хийх эрх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх билээ. Гэвч сүүлийн үед үндэслэлгүйгээр иргэдийн тайван жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарлах, эрхийг нь зөрчих тохиолдлууд гарч байгаа тул бид No double standard хөдөлгөөний уриалгыг хүлээн авч Нийтийн сонсгол хийж байгаа билээ.

Гэвч энэ сонсголд санаачлагчид өөрсдөө ирсэнгүй. Хүний эрхийн төлөө зүтгэгчид гэж өөрсдийгөө нэрлэж буй хүмүүс сошиал сүлжээнд л идэвхтэй байдаг болохоос яг ингээд асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэх үед алга болчихдог нь үнэхээр харамсалтай.

Сонсгол хойшлуулахыг хүссэн ямар ч албан бичиг надад болон УИХ-ын дарга, ХЗБХороонд ирээгүй. Онцолж хэлэхэд эрх барьж байгаа нам их хурлаараа хүний эрхийн асуудлыг онцгой анхаарч бодлогын баримт бичиг баталсан энэ цаг үед хүний эрхийн чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн, судлаачид, жагсагчид тодорхой саналаа хэлж хуулиндаа өөрчлөлт оруулахад анхаарч ажиллах нь чухал байна.

ХЗБХорооны тогтоолоор нийтийн сонсголын тов зарлаж parliament.mn болон 13 веб хуудас, хэвлэл мэдээллээр зарласан. Оролцогчдын тоо тогтоогоогүй буюу оролцогчид үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх боломжтой. Ажиглагчдын тоог 10 хүртэлх байхаар тогтоосон. УИХ-ын тогтоолоор ажиглагчид асуулт асуух, үг хэлэх боломжгүй байдаг. 18 оролцогч бүртгүүлсэнээс 11 оролцогч ирсэн байна. Нийтийн сонсгол хийх тухайд дэмжиж гарын үсэг зурсан 37 гишүүнээс 10 гаруй нь сонсголд оролцож байна, бусад нь ирсэнгүй.

Хүний эрх бол зүгээр хоосон яриад өнгөрдөг зүйл биш. Хүн бүрийн, хууль тогтоогч бүрийн оролцоо, бодит үйл хэрэг шүү.Нийтийн сонсголоор бид Жагсаал цуглаан хийх журмын тухай, Цагдаагийн албаны, Зөрчлийн тухай хуулиудыг хэрхэн шинэчилж, жагсаал цуглаан хийх эрхийн баталгааг хангах тухайд гарц гаргалгааг УИХ, ХЭҮК, ЦЕГ, НЗДТГ, хүний эрхийн хуульчид, иргэдийн төлөөллийн хамт хэлэлцэж байгаа нь үнэхээр чухал юм гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
12 сар 30, 2021 12:50

Наадуул чинь тиймэрхүү л царайтай хүмүүс байгаа даа. Одоо Жавхлангийнх шиг ямар ч утгагүй ач холбогдолгүй жагса�##� ёстой үнэхээрийн хэрэггүй байна

Холбоотой мэдээ

Back to top button