Г.Отгонбаатар: Энэ айлд 2-12 насны таван хүүхэд амьдардаг юм байна

Дархан-Уул аймагт "Шинэ амьдрал" ТББ болон "Эврика" клуб хамтран "Зүрх бүхэн баярлаг" аяныг шинэ жилийн баяраар зохион байгуулжээ. Энэ хүрээнд дарханчууд бэлэг илгээсэн бөгөөд залуус хэрэгцээтэй бүлгийн багачуудад нь тарааж өгсөн аж.
Уг аяны санаачлагчдын нэг Г.Отгонбаатар фэйсбүүк хуудастаа орцны подвальд амьдардаг болон амьжиргааны түвшин доогуур айлуудаар орж, хүүхдүүдийг баярлуулж буйгаа мэдээлж байгаа юм. Тэгвэл зочилсон нэгэн айлынх нь дүр зураг сошиал орчинд олны сэтгэлийг эмзэглүүлсэн.
Бэлэг өгсний дараа тэд мөнөөх айлд дахин очсон бөгөөд 2-12 насны таван хүүхэд амьдардгийг нь мэдээлжээ. "Хувь хүний нэр хүнд, хүүхдийн эрхийн хүрээнд гэрийн хаяг, утас хэлж өгөх боломжгүй байна шүү, уучлаарай. Туслах хүмүүс байвал 99106010 утсаар холбогдоорой" гэж Г.Отгонбаатар бичжээ.
Залуусын энэ жилийн аянд 1 сая 10 мянган төгрөгийн болон 48 бэлгийн хандив ирсэн байна.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, Бат-Үүл мэтийн луйварчид эдний орлогыг булаасан учраас эдгээр хүүхэд ингэж амьдарч байгаа юм.
Уул н гэр орон н засаад өгчхвөл ядхдааа ая тухтай гэр оронтой бол хүүхэд эрүүл саруул өснө
ХҮНД ХЭЦҮҮ АМЬДАРЧ БАЙГАА БАЛЧИР ХҮҮХДҮҮД НАСТАН БУУРЛУУДАА ХҮНИЙ ЗЭРЭГТ АВААД АИЬДРУУЛААД ЯВАХ ТИЙМ Л НИЙГМИЙГ БАЙГУУЛВ ТЭР НЬ АРДЧИЛАЛ Ч БАЙНА УУ АНАРХИ Ч БАЙНА УУ ХАМАА АЛГА ТА НАРЫГ ТОСТОЙ ХООЛ ИДЭЖ ТОСООР ГУЛГИЖ БАЙХАД ЭГЭЛ ТҮМЭН ЧИНЬ ӨЛСӨЖ ЦАНГАЖ ҮХЭЖ ҮРЭГДЭЖ БАЙНА ШҮҮ
Энэ амьдрал МАНингийн хүслэн
Энэ Сансармаа гэх нөхөр санаанасаа худлаа юм зохиож бичээд ,өөрөө өөртөө коментоор хариулаад суудаг бололтой.Хүмүүсийг чи бүү басаарай
Ortsni doorhi hongil shatni door yawcn hun amidrah oromj bish hetsuu amidral Tor zasag iim amidraltai irgedee harj uzeesei bilee
3- han saya huniig yaj l bol yaj saihan amidruulchihaj holmoor oo do. Daanch de gej helehees oor ug oldohgui yum.