НИЙГЭМ
Казахстан дахь монгол иргэдтэй гэрийнхэн нь холбогдож чадахгүй байна

Казакстан улсад шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал улам хурцдаж тус улсын хэд хэдэн хотуудад эмх замбараагүй байдал бослого гараад байна. Тус улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргаж өрнөж буй жагсаал цуглаанд монгол иргэд оролцохгүй, ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг анхаарч, болгоомжтой зорчихыг зөвлөсөн.
Бид Казакстанд амьдран суугаа монгол иргэдийн ар гэрийнхэнтэй холбогдож тэндэх нөхцөл байдал ямар байгааг тодруулалад “Улс орон даяар нь интернэт сүлжээг тасалсан учир холбоо барьж чадахгүй байна. Үүрийн таван цагаас хойш ямар ч мэдээлэлгүй санаа зовоод сууж байна” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
manaihan soniurhaj bgad ymand ortchihwii dee
yanaa moongolchuud ene hergees holuur esen mend baij baigaasai
Гайгүй байхоо ..