УЛС ТӨР

Шинэ яамдын сайдаар Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар түр ажиллана

Засгийн газар өнөөдөр /2022.01.06/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар шинээр байгуулах хоёр яамны сайд, төрийн нарийн бичгийн даргын томилгоог хэлэлцсэн.

Тэгвэл урьдчилсан байдлаар Эдийн засгийн хөгжлийн яамны сайдыг Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Л.Энх-Амгалан нар түр хийхээр болсон байна. Харин Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нар тус яамдын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах юм байна.

Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нар өдгөө өөр яамдын сайдаар ажилладаг тул хавсран, түр үүрэг гүйцэтгэнэ.

Тодотговол:

  • Б.Жавхлан Сангийн сайдаар
  • Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажилладаг.

Харин Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрыг татан буулгажээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Өмнөхөө хийж чадахгүй байхад нь өөр бусдынхыг нэмж юугаа хийнэ. Цаана чинь иргэд хэцүүдээд байгаа юм биш үү.

Зочин
Зочин

ЕС болохдоо - хоёр яам байгуулахаа зарлаж байсан , түүнээс хойш лавтайяа 1, 5 жил өнгөрчээ . Сайдууд аа өнөө хэр олоогүй байдаг , ийм ЕС - Ыг ямар ЕС гэж ойлгохов ... ? ҮХ - ээ зөрчиж - ҮХ - ийн бус аргаар төрийн эрхээ " зузаатгах " гэж будлиад байгаа юм биш биз .. ??

Холбоотой мэдээ

Back to top button