Замын-Үүдэд ОНЦГОЙ дэглэм тогтоож, цэргүүд тээвэр хийнэ

Замын-Үүд боомтод энэ сарын 10-наас гурван сарын хугацаатай ЦЕГ-ын 805 ангиас дотоодын цэргүүдийг дайчилж Замын-Үүд боомтод ажиллуулж онцгой дэглэм тогтоохоор болжээ.
Тодруулбал, цэргүүд хилийн 0 бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийнэ. Тээврийн процесст жолооч нарыг оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үндэслэлээр уг шийдвэрийг гаргасан байна.
Замын үүд боомтод онцгой дэглэм тогтоосноор Засгийн газар дараах 10 эрхтэй болно. Үүнд:
Зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох;
Ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;
Хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох,
Үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт,….. нь тусгай хяналт тогтоох;
Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг тухайн үйлдвэрийн газар, байгууллага дээр түр зогсоож, хяналт тогтоох;
Тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;
Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагын хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах;
Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээг өөрчлөх буюу цуцлуулах;
Улсын захиалга, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд захиргааны хариуцлагын арга хэмжээ тогтоож хэрэглэх;
Хүн амын хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ховор олдоцтой барааг хуваариалах, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх тусгай журам тогтоож, тэдгээр барааг дамлан худалдах, шунахай зорилгоор их хэмжээтэй нөөцлөх зэргээр дотоод зах зээлд барааны хомсдлыг зориуд бий болгохтой тэмцэхээс сэргийлэх, таслан зогсоох болон хариуцлагын арга хэмжээ тогтоон хэрэглэх эрхтэй болох юм.
Тээврийн үйл ажиллагаанд төр оролцож байгаа энэ шийдвэрийг Замын-Үүдэд тээвэр хийдэг 7000 жолооч эсэргүүцэж байгаа юм.
Улсын эдийн засаг, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт хуулиар олгосон байдаг.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Kk esergvvtseed yahiin gants vg helj chadah gants ch hvn bhkv dor bvrdee l buhimdsan hvmvvs bgaa bolohoos dorwitoihon niileed atgasan gar shig bolood esergvvtslee ilerhiilj chadahkv bj
Цэргүүд маш хямдаар Төмөр зам барьсан...энэ цэргийн ангийн машин Ноль цэгээс Замын Үүд тээвэр хийх хамгийн зөв шийдвэр гэж харж байна ....
Зөв төр засагтай юм байна хэдэн дураараа жолооч нарын дамын үнээр тээвэрлэсэн ачаа ард иргэдийн нуруун дээр үнийн өсөлт дарамтыг үүсгээд байгаа юм Эрээний хужаатай хавсарч иргэдээ мөлжөгсөд Одоо тээврийн тарифийг түлшний үнэтэй уялдуулан тогтоож шудрага тээвэрлэлтэнд шилжих ёстой шүү.
гамшиг гэдэг нь энэ байхдаа
хэдэн шатахуун түгээгүүрээ аваад үзээсэй
ЦЭРГҮҮД ХИЛЭЭ МАНАЖ ТУСГАЙ АЛБА ХААХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ ОДОО БҮҮР НАЙМАЙЧИДЫН БАРААГ ЗӨӨДӨГ БОЛОХ НЬ БУСАД ААВУУД ЮУ ХИЙХ БОЛЖ БНА ШОГ ЮМ БОЛЖ БНА МӨД САЙД НАР ӨӨРСДӨӨ ИРЖ ЗӨӨХ НЭЭ
Haltar saidaa ta vagaad ingej ard tvmen jolooch zamiivvdedhentei terseldeed bga be
Haltar banhariin buyngaar hytadiin haraat bolloodoo gj
Хэзээч үгүй дан ганц жолооч биш з. Үүдийн иргэд жагсаж тэмцэхэд бэлэн бга юун хөл хорио дураараа луйварчид вэ!!
Үр хүүхдүүд юм үлдэхгүйн дээ ийм төр засагтай газар амьдарч байгаад маш их харамсаж бна бушуухан гадаад гарч амьдрах юм сан
Одоо л зөв замдаа орж байна
Зөвхөн жолооч биш иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Нэгдэж буруу шийдвэрийг өөрчлөх болохоос тус тусдаа өөрсдийн эрх ашиг хөндөгдөхөөр тэмцэх нь жинхэнэ өнөө маргаашаа л өнгөрөөнө гэсэн үг. Бодлого буруу байгааг хүн болгон хэлж байгаа ч зөвхөн өөрсдийн эрх ашиг хөндөгдвөл дуугардаг биш зөв буруу зүйлд хурц байж гэмээнэ зөв шийдэл гарц бий болно.
MAH vneheer mongo yaj oloj idehiig hurtel medeh yumaa tseguud chin ugan buugaa uureed hilee hamgaalaad bj bh est yumsan gehed haan ajil bna ter bolgon luu tsereg ywuulah yum humuus huuhdvvdee bitgii tseregt ywuul MAH bool yumuu tseguud
Төр засаг нь мөнгөө угаах арга зохиож байгаа байдал. Ажилгүй гэр орно тэжээх гэж байгаа жолооч нар зөндөө л байна.Жолооч нарыг тээврийн үнэ нэмдэг гэж ард түмэнд буруу ойлгуулаад өөрсдөө мөнгө олох гэсэн төр засаг ийм л арчаагүй байна
Миний хувьд жолооч нараа дэмжиж бнаа, 2 жил хятадуудаар эвдүүлсэн машинаа одоо хэдэн цэргийн хүүхдүүдээр эвдүүлье гэж хэн бодохов дээ тэр чинь хүний хөрөнгө ш дээ
Замын үүдийн жолооч нар гэж хуцаад байх юм монголын бүх хот дүүрэг аймаг сумаас тээвэр хийх гэж очсон 7000 мянга гаруй монгол улсын иргэд Самарсайхан Халтар 2.т ямар гай болчихоов зайл муу 2 лалараа
Мань 805.ын цэрэгүүд нь хэдий насандаа Е ангилал авч амжсан юм бол хуулиараа бол заавал л Е ангилалтай барих ёстой 18-с 20.иодхон настай банди нар шүү дээ цэрэг гэдэг чинь цэргийн ангид тийм олон контенер ачих машин юу билээ хувь хүн компани л лав машинаа өгч эвдүүлэхгүй
Тэр хэдэн ахлагч нар нь хэдэн хүний машин хэдэн хүний ачаа барааг эвдэх бол доо хариуцлагыг нь 3н тэрбум төгрөгнөөсөө төлөх юмуу
Замын үүдийн ачаа бараа чинь жолоочгүйдээ биш төрийн сайн удирдлаггүйдээ зохион байгуулалтгүйдээ түгжирч бөөгнөсөн шүү дээ цэрэгүүд бүхнийг чадна юм бол засгийн газараа цэрэгт өгөө ажил хийж чадахгүй Саад нарын оронд өндөр цалин хангамж нэхээд байхгүй амар
Энэ цэрэгүүдийг үнэхээр тэжээж чадахгүй ажил хийлгэмээр байгаан бол тангараг өргөсөнөөр нь энхийг сахиулахаар Казакстан явуулчих оо
Тээвэр хийх цэргүүд маань Е ангилалтай юу , Мэргэжсэн жолооны үнэмлэх тэр цэргүүдэд байгаа юу ,Монгол хөдөлгөөний хууль дүрэм тэр газарт "гууль" болох юм уу Ядаж цэргүүд маань ажлын туршлагатай юу .Машин тэрэг эвдвэл хэн хариуцах юм
Сайн бн даварсан үнээ нэмсэн жолооч нар далд ор
ZUV
MAH vneheer mongo yaj oloj idehiig hurtel medeh yumaa tseguud chin ugan buugaa uureed hilee hamgaalaad bj bh est yumsan gehed haan ajil bna ter bolgon luu tsereg ywuulah yum humuus huuhdvvdee bitgii tseregt ywuul MAH bool yumuu tseguud
Онцгой нөхцөл байдал өвөрмөц онцгой арга ажиллагаа л зохино, дэмжиж байна, хэвийн байдалд бол ингэхгүй байсан