УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Н.Уртнасанг албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан шалтгаанаар огцруулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах, шинээр гишүүн томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнийг огцруулж, томилох асуудлыг танилцуулж байна. БОАЖ-ын сайд Н.Уртнасан нь Засгийн газрын хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлж, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ нь тодорхой үр дүн гараагүй, Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан шалтгаанаар БОАЖ-ын сайдын үүрэгт ажлаас нь огцруулж байна. Засгийн газрыг орон гарсан тохиолдолд УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар нөхөн томилно гэж заасны дагуу Б.Бат-Эрдэнийг танилцуулж байна гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button