Нийгмийн

ХУУЛЬ: 50-иас дээш саяын өрөө хугацаандаа төлөөгүй бол хилийн хориг тавина

"Exclusive" брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг гадаад нисэх гэсэн боловч хилийн хориг тавьсан байсан учир нисэж чадаагүй талаар бид мэдээлсэн. Тэгвэл ямар учраас түүнд хилийн хориг тавьсан талаар судаллаа. Ингэхэд 2020 онд шинэчлэн найруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн өөрчлөлт ийм байдалд хүргэжээ. Эл хуульд дараах байдлаар заажээ.

59 дүгээр зүйл: Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх

59.1.Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ гурван сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно:

59.1.1.эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн;

59.1.2.хөрөнгөө нуун дарагдуулсан;

59.1.3.төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй.

59.2.Энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ.

59.3.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлнэ.

59.4.Төлбөр төлөгч албан ажлын, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаагаар гадаадад зорчих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түр сэргээнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Данс хаана,хилийн хорио тавина.Шоронд суулгана яаж амьдар гээд бдаг юм бол

Зочин
Зочин

Наймаа хийж байгаад мөнгөө хүнд алдаж залилангийн хэргээр 10 жил аваад 7 жил суугаад гарч ирээд амьдрах гэж ядарч л явна.Наймаа хийж өрөө хагасалж байтал хилийн хориг тавьсан хил нээгдвэл алдсан мөнгөнийхөө араас явж хөл дээрээ босмоор байдаг данс хаахаар ажил хийж цалин авч болохгүй үхэх гарц л төр засаг минь үлдээдэг юм бн.ЖДҮ с зээл авахыг хориглодог юм бн,ямарч боломж олгодоггүй нийгэмтэйдээ өөртөө л гомдож бндаа

Зочин
Зочин

дотооддоо гайгүй хэдэн юм хийхээр хөдөлмөрлөж байгаа хэдээ ингээд хавчаад байхаар яах болж байнаа. ЖДҮ-с энэ хэдэд юм олдохгүй хамаг байдагаа тавиад зээл авахаар хүүнд нь алуулна. за тгээд гайгүй урд хормойгоороо хйод хормой гээд явж байтал дээр байгаа хэдэнд авлига харсан дарга нар нь мөнгө нэхээд зүгээр суулгахгүй өгөхгүй бол ингээд элдэв янзаар хааж боогоод Млнголд юм хийх үнэхээр хэцүү ч юмдаа

Зочин
Зочин

Ямар харгис хууль вэ Ядаж байгаа юм хийж бүтээхээр тэмүүлж байгаа ядарсан хэдэн бизнесүүдээ дарамтлах юм аа Хүний эрхэнд дэндүү халдаж байна. Тэр хүн чинь зүгээр л суугаад, эсвэл нам дагаж гүйж болох л байсан бор зүрхээрээ юм хийе бүтээе гэсэн хүмүүсийг хавчиж болохгүй

Зочин
Зочин

ene avgai dandaa hel am hiih yum busad n zugeer bna.ooriigoo matar gedgiig medeesee

Зочин
Зочин

nuguu 76 gadaadad yabj mungu urehgui amar bolj dee

Зочин
Зочин

50 биш 800сая биз дэ.

Зочин
Зочин

Энэ Майцэцэггэдэг хүүхэнтөрөөсхудлаа яриад мөнгө аваад өрөө хугацаанд нь төлөхгүй юм тэр прльшдоо ийм их мөнгө олж чадахгүй шүү ер нь чи яг юу хийдэг юм бэ Монголын төрөөс мөнгө хулгайлаад байх юм

Haha
Haha

Bair avsan orcuud duuschee haha

Зочин
Зочин

Өө хөөрхий дарамт бол аймаар

Зочин
Зочин

Аль өр төлбөрийг тэр гэхэв дээ Энэ улс чинь шоронгийн хог илт давамгайлсан л улс болох шатруушаа явж байгаа юм байна

Холбоотой мэдээ

Back to top button