УЛС ТӨР

Б.Жавхлан: Хөгжлийн банк сүүлийн хоёр жил зээл олгосонгүй. Харамсалтай зүйл боллоо

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Хуралдаанаар:

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банк сүүлийн хоёр жил шинэ зээл олгосонгүй. Энэ гайхуулж яримгүй, харамсалтай зүйл боллоо. Учир нь нийт зээлийн багцын 55 хувь нь чанаргүй болсон. Эдийн засаг амаргүй энэ цаг үед Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээд явах байсан. Харамсалтай нь чанаргүй зээлдэгчдээс болоод зогсонги байдалд орчхоод байна. Чанаргүй зээлдэгч нартай шүүгч, цагдаа, хуулийн байгууллагаар дамжуулан бүхий боломжоо дайчлан ажиллаж багагүй үр дүн гарч эхэлсэн. Гэхдээ нөхцөл байдал хүнд байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 28, 2022 19:47

хөгжлийн банк чинь зөвхөн их хурлын дарга нартаа л зээл олгодог биздээ тийм байхад харамсаад яахав дээ

Холбоотой мэдээ

Back to top button