ЧУУЛГАН: Тэтгэвэр, тэтгэмжийг ирэх сарын 1-нээс нэмнэ
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Энэ оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн юм.
Өнөөдөр хоёр дахь хэлэлцүүлгийг хийн батална.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Ахмадуудын тэтгэвэр болон тэтгэмжийг нэмэхэд 637 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ эх үүсвэрийг зураг төсөв нь батлагдаагүй, хөрөнгө оруулалтын төслүүд (Богд Зонхова гэх мэт)
2021 онд Нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөснөөс 322 тэрбум төгрөгөөр давж биелснийг зарцуулна.
Эрүүл мэнд, онцгой байдал, халамж, тэтгэвэр тэтгэмж, цалин, зээлийн хүүгээс бусад зардлыг 15 хувиар бууруулна.
Төрийн байгууллагуудын урсгал зардлыг б3 тэрбум төгрөгөөр бууруулна. Гадаадын зээл тусламжийг бууруулна.
Хамгийн доод 350 мянган төгрөгийн тэтгэмжийг 68 мянган хүн авч байна гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.