УЛС ТӨР

Д.Ганбат: Ванга шиг хэлье, шатахууны үнэ нэмэгдэнэ

УИХ-ын өнөөдрийн /2022.01.31/ ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Тэтгэвэр чинь инфляцитай л холбоотой шүү дээ. Бараг 40-50 хувь нь худалдан авах чадваргүй болчихсон байна. Тэрийг сэргээж байгаа л хэлбэр. Цаашдаа төрийн албан хаагчдын цалингийн асуудал яригдана. Удахгүй шатахууны үнэ нэмэгдэнэ. Бараг Ванга шиг хэлье, хоёрдугаар сард нэмэгдэнэ. Энэ уналтад цалин тэтгэвэр хамрагдах уу. Ерөнхийлөгч гэдэг хүн байгаагүй бол цагаан сарын өмнө тэтгэвэр нэмэхгүй байсан байх нь. Харин ч бага нэмэгдэж байна гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сар бүр л нэмэгдээд байх шинжтэй болчихоод байгаа

Зочин
Зочин

нөгөө улс шиг л юм болох биз

Иргэн
Иргэн

Нэмэлгүй яах вэ бензин колонкийн эзэд бараг нь АН н угшилтай улсууд аргагүй

Холбоотой мэдээ

Back to top button