Нийгмийн

Баярын өдрүүдэд хот хоорондын нийтийн тээвэр 39 чиглэлд явна

Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд 39 чиглэлд Улаанбаатар хотоос 237 тээврийн хэрэгсэл, орон нутаг талаас 149 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 25 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийн тооцооллоор хот хоорондын нийтийн тээвэрлэлт гүйцэтгэдэг ХХ01 дугаартай Архангай аймгийн Эрдэнэбулган сум, ХХ02 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сум, ХХ03 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сум, ХХ11 дугаартай Завхан аймгийн Улиастай сум, ХХ13 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, ХХ19 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд голлон эрэлт хэрэгцээ үүсэх өндөр магадлалтай байна. 

Шинийн 1, 2-ны өдрүүдэд 23 чиглэлд үйлчилгээ үзүүлэх бөгөөд шинийн 3-наас эхлэн тээвэрлэлтийг 54 чиглэлд үзүүлж хэвийн үйл ажиллагаанд шилжинэ гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин1
Зочин1

Цагаан сараар ч бай ер нь хөдөөнөөс золбин пиздануудыг хот руу оруулахыг хоригосон хууль гаргах шаардлагатай байна. Та нар хар л даа хэдэн жилийн өмнө сум багийн төвөөр ажилгүй хэлхэлдэж,хулгай хийж амьдарч байсан архичин үзлийн царайтай хулгайчууд байрны булан тохой, орц хонгилорр бөөгнөрөн бааж шээн, хар ус гударч хот бузарлаж байгааг харахгүй байна уу?. Муу хулгайчуудыг хөөж гарга, эсвэл устга.

Холбоотой мэдээ

Back to top button