УЛС ТӨР

Боловсролын сайд и-мэйлээр иргэдийн санал авч эхэллээ

Боловсролын салбар 2022 оныг "Ёс зүйн жил” болгон зарласантай холбогдуулан сайдад и-мэйл илгээх аяныг эхлүүлжээ.

  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид суралцагчид
  • Их, дээд сургуулийн оюутнууд
  • Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан
  • Эцэг эх, асран хамгаалагчид сайд руу и-мэйл бичих боломжтой аж.

Захидлыг [email protected] и-мэйл хаягаар өнөөдрөөс эхлэн 14 хоногийн турш хүлээн авна. Цахим хаяг хоёрдугаар сарын 14-ний өдөр хаагдах юм байна.

Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, багш, суралцагч, эцэг эхчүүдийн хоорондын үл ойлголцол, харилцааны бэрхшээл, суралцах орчны аюулгүй байдал, ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага, шинэ санаачилга зэрэг сэдвээр санал бодлоо ирүүлэх боломжтой. Захидал илгээгчийн нууцыг чандлан сахина хэмээн тус яамнаас мэдэгдлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button