УЛС ТӨР

Засгийн газар 12:00 цагт мэдээлэл хийнэ

Засгийн газар хувиар ёсоор лхагва гарагт хуралддаг. Маргааш /2022.02.01/ XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн шинийн нэгэн буюу сар шинийн баярын өдөр. Тиймээс өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асуудлуудыг хэлэлцсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар

  • Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
  • Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
  • Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоол,
  • Багануурын 400 MВт-ын дулааны цахилгаан станцын хэрэгжилтийн явц,
  • Монгол, Хятадын хилийн төмөр замын Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын талаар Хятадын талтай хийсэн яриа, хэлэлцээний явц... зэрэг 14 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг 12:00 цагт танилцуулахаар болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button