НИЙГЭМ

"Айл хэсэхэд хүүхдээс том хүнд халдвар тарах эрсдэлтэй"

Цагаан сарын баярын өдрүүд үргэлжилж байна. Хэдийгээр төр засаг иргэдийн айл хэсэх, уулзан золгохыг хориглоогүй ч халдвар хамгааллын дэглэмээ сахих нь чухал хэвээр байгаа юм.

Тодруулбал, хөөрөглөх, золгохдоо үнсэж үнэрлэх зэрэг нь халдвар дамжих үндсэн нөхцөл болно гэдгийг УОК-оос анхааруулсан. Мөн 12-оос доош насны хүүхдүүд эцэг эхдээ халдвар тараах болсон тул хүүхдийн хамт айл хэсэх нь бусдад эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж болно гэж УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр анхааруулсан юм.

Тэрбээр "Сүүлийн үед хүүхэд халдвар авах нь ихэслээ. 12-оос доош насны хүүхдүүд шинж тэмдэггүй өвдөж байна. Мөн гадаад, дотоодод хийсэн судалгаагаар, гэртээ 12-оос доош насны хүүхэдтэй гэр бүлийн бүх гишүүн адилхан өвдөж байна. Өөрөөр хэлбэл хүүхдээсээ халдвар авч байна гэсэн үг. Тэгэхээр Цагаан сараар хүүхдээ дагуулж айл хэсэх нь энэ утгаараа бусдад эрсдэл учруулж буй" гэсэн юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдээ дагуулж л айл хэснэ

Зочин1
Зочин1

Энэ айл хэсээд л яваад байгаа хөдөөнөөс хотод хууль бусаар шилжиж ирж хот бузарлаж байгаа золбин хулгайчууд чинь гадуур золбинтоод л айл хэсээд яваад л байна ш дээ. Энэ хулгайчуудыг хөөж гаргахгүй бол энэ халдвар хэзээч буурахгүй бас арилахгүй. Золбингуудыг хотоос хөөж ирсэн газар луу нь зайлуул.

Холбоотой мэдээ

Back to top button