НИЙГЭМ
"Арц, хүжнээс үүдэн гал түймэр гарах эрсдэлтэй байна"
Өчигдөр буюу Цагаан сарын шинийн 1-ний өдрийн 21.00 цагийн байдлаар гал түймрийн долоон дуудлага Нийслэлийн хэмжээнд иржээ. Үүний тавд нь аврах анги ажилласан бол хоёрт нь шалгаад буцсан байна. Энэ хүрээнд утаажилтын бүсээс гаргаж, хамгаалсан хүний тоо 160 байгаа аж.
Харин Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус тус гарсан гал түймрээс нийт 85 иргэнийг гаргаж, угаартахаас хамгаалжээ. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны орон сууцан дахь нэг өрөө байранд эд зүйл шатаж байсан тул аврах анги галыг унтрааж, утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргажээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас арц хүж болоод ил задгай галаас түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.