Нийгмийн

Шивэргэл буюу үсний уут "эргэн ирлээ"

Үсний шивэргэл буюу эхнэр хүний үсний гэр нь монголчууд эрт дээр үеэсээ хэрэглэж байсан эд зүйл юм. Охины инж хэрэглэл дотор есөн эрдэнэ шигтгэн урласан шивэргэл заавал байх ёстой зүйлд тооцогддог байв.

Мөн үсээ хоёр хувааж үсний гэрэнд хийсэн тохиолдолд тухайн эмэгтэйн нас, эхнэр болсон эсэх, харц эсвэл хатан хүн эсэхийг мэдэх боломжгшй байв. Түүнчлэн эмэгтэйчүүд үсээ нууж үсний гэрэнд хийснээр үсний сэв ил задгай хаягдахгүй байх, галд орохгүй байх мөн үсний далд чинадын билгийг илтгэж буй хэрэг байлаа.

Монголчуудын хувцас хэрэглэлийн өнө эртний соёл үндэсний хувцасны загвартай нийцэн жилээс жилд сэргэж буй. Үндэсний хувцас хэрэглэл урлалын салонууд сүүлийн үед шивэргэл буюу үсний уутыг урлаж хэрэглээнд нэвтрүүлж байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинТ
ЗочинТ

үс бол элдэв тоос шороо өөртөө татамтгай тул гол нь энэ уутгоёл гэхээсээ илүүтэй ариун цэврийн талаас ач тустай юмдаа. тэр талаас нь бодож хэрэглэх . монголчууд гол төлөв юмыг гадаад өнгө төрх чамирхал талаас их харах юмаа. цаад утга хэрэглээний ач тусыг эхлээд сэтгэ

Зочин
Зочин
Reply to  ЗочинТ

Ха ха нэг өдөр үү ? ач тус бодох хэрэг үү

Зочин
Зочин
Reply to  ЗочинТ

Сайн сайхан юмыг харж сонссон бол амаа хавчаад өнгөрч сур. Чамаар л заалгав гэж.

Монгол хүн
Монгол хүн

Үндэсний ёс соёлоо сэргээн хэрэглэж байгааг хархад бахархалтай сайхан санагддаг шүү.Манай охид залуучууд жирийн үeд ч дээл хувцасаа өмсөөд явж байгааг хархад бахархаж баярламаар санагддаг. Монгол дээл эд хэрэглэл хүнийг өргөж , ёстой хүндлэлтэй болгох юмаа.

Зочин
Зочин

Баруун монголчууд үсний энэ уутыг шигэрмэг гэж нэрэлдэг бөгөөд доод үзүүрт нь тохог гэж нэрэлдэг мөнгөн тээг зүүдэг байсан Одоо бараг байхгүй болсон байнлээ Одоогоос гучаад жилийн өмнө ховдын музёйд харж байлаа .Харин Халимагийн Элст хот дахь үндэстний музёйд нилээд эртний хийцийнх байдаг юм байнлээ.Үүнийг орчин үед сэргээж байгаа нь сайшаалтай.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дараа жилээс бараг бүх гэрлэсэн эмэтэйчүд зүүх байх !

Зочин
Зочин

Гоё байна.

Zochin
Zochin

Olon torloor medeej uildverleh bzde,engiin,goyoliin,albani geed

Зочин
Зочин

Гэрлэсэн хүн зүүдэг ! Зураг дээрээс ч зөндөө харсан биз. Охид зүүдэг нь буруу. Эсвэл эрт гэрлэсэн байх.

Холбоотой мэдээ

Back to top button