Нийгмийн

ТАНИЛЦ: Ерөнхий сайдын айлчлалын багт ямар хүмүүс багтав

Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлалын багт 50-иад дарга явсан гэх мэдээлэл сошиал орчинд тараад буй юм.

Тэгвэл албаны эх сурвалжийн өгч буй мэдээллээр Ерөнхий сайдын айлчлалын багт 15 хүн багтжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр Олимпийн нээлтэд оролцож БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон бусад асуудлаар санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао нартай уулзалт хийнэ. Өөр ажил хэргийн хэд хэдэн уулзалт бий.

Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар УИХ дахь Монгол Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суух элчин сайд Т.Бадрал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ЭСЯ-ны элчин зөвлөх, 3-р нарийн бичгийн дарга, хэлмэрч нар байлцана.

Бусад бүрэлдэхүүнд: Ерөнхий сайдын зураглаач, зурагчин, хамгаалалтын бүрэлдэхүүн гэсэн хүмүүс багтсан аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ганц үйлдвэр олоод ирж чадахгүй бол айлчлал хийж улсын мөнгө хөрөнгө үрээд яах вэ дээ.

Zochin
Zochin

Nairaagaa khiij, khoroo yarikh geed l buun buunuuruu yavj bgaa biz.

Холбоотой мэдээ

Back to top button