Нийгмийн

ФОТО: “ЭТГЭЭД” мэдрэмжийг өгөх уран бүтээлчид

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 04-нд кино театруудын дэлгэцнээ “ЭТГЭЭД” УСК нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

Нэрнээсээ эхлээд “ЭТГЭЭД” мэдрэмжийг өгөх тус кино нь зураглаач, найруулагч Б.Баатарын анхны бие даан хийсэн бүтээл юм. Түүний хувьд “Сайн, муу, хэрцгий”, “Одод болохын хүслэн”, “Хийморь”, “Зориг” зэрэг УСК-ны ерөнхий зураглаачаар, “Яллагч” УСК-ны ерөнхий найруулагчаар ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч юм. 

Сэтгэл зүйн триллер төрлийн энэхүү бүтээл нь хүн өөрийн оюун ухаанд хөтлөгдөн, өөртөө л итгэж амьдрах ёстой талаар хөндсөн бөгөөд харамсалтай нь бид гэнэн итгэмтгий зангаасаа болж санаа муутнуудын олз болон, эцэст нь харамсаад барахгүй үр дагаварт хүргэдэг талаар өгүүлжээ.

“ЭТГЭЭД” УСК-ны трэйлерийг үзсэн үзэгчид “тухайн бүтээлийн өнгө дүрслэл, дуу хөгжим, жүжигчдийн тоглолт хэр өндөр түвшинд хийгдсэнийг харуулж байна” хэмээн дүгнэсэн байна. Мөн трэйлер нь сонирхол татахуйц өвөрмөц шийдэлтэй байгаа нь киног зорьж үзэх хүслийг төрүүлж байна хэмээн онцолжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button