УЛС ТӨР

“Нэг Хятад” бодлогыг дэмжинэ гэдэг нь БНХАУ-д дагаар орно гэсэн үг үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь айлчлал өнөөдөр дуусна. Айлчлалын хүрээнд тэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай уулзсан. Улмаар хоёр улсын Засгийн газрын хамтарсан мэдэгдэл гаргасан юм.

Харин үүнд “Нэг хятад” бодлогыг баримталж ажиллана гэж монгол талаас дурдсан нь олны анхаарлын төвд ороод байна. Өөрөөр хэлбэл “Нэг хятад” гэсэн үгийн утгад ач холбогдол өгсөн хэсэгт “Алсдаа хятадад дагаар орох нь” хэмээх агуулга бууж буй гэлтэй.

БНХАУ-ын “Нэг хятад” бодлого нь тус улсын тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөөгүй Тайвань, Төвд, Шинжаан зэрэг улсуудыг нэг үзэл санаан дор удирдах, засаглах агуулгатай. Харин Хятад улс манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Түүнчлэн аливаа тусгаар тогтносон улс “Нэг Хятад” бодлогыг дэмжиж ажиллахаа илэрхийлнэ гэдэг нь тус улсын эл чиглэл дэх үзэл баримтлалд эсрэг байр суурьтай биш буй утгатай. Тухайлбал, АНУ хэд хэдэн удаа, БНХАУ-ын талтай дипломат уулзалт хийхдээ “Нэг Хятад” бодлогыг дэмжинэ хэмээсэн нь бий. Үүнд экс Ерөнхийлөгч Дональд Трамп ч багтдаг.

Энэ логикоор, тус бодлогыг дэмжихээ илэрхийлнэ гэдэг нь БНХАУ-д дагаар орох агуулга байхгүйг илэрхийлж байгаа юм. Түүнчлэн энэ мэдэгдэл нь манай улсын хувьд шинэ зүйл биш бөгөөд үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хэлсэн үгэнд “Нэг Хятад” бодлогыг дэмжинэ гэсэн үг, өгүүлбэр багтаж байв.

Жишээ татахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа “Монгол Улс “Нэг Хятад” бодлогыг дэмждэг” хэмээсэн бол Ц.Элбэгдорж мөн 2015 оны уулзалтаар ингэж мэдэгдэж байжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Het hiirhel hereggui
Het hiirhel hereggui

Манайхан харлуулах гэхээрээ хамаатуулж болохгүй нь огтоос хамаагүй бүгдийг хамаад булчих авиртай улс юм. Угаасаа л тайвавь, нь эрх мэдэл булаалалдаад ялагдахаараа хэдэн загасчин амьдардаг эзгүй шахам аралд дүрвэж очиод суурьшсан хятад хүмүүс. АНУ ч нүүрэн дээрээ нэг хятад гэх ч муу зуршилаараа далдуур цэрэг зэвсгээр дэмжиж нөгөө давел стандаар 2 нүүр гаргадаг нь хатуу үнэн.Тайвааныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөргүй маш олон улс байгаа тэднийг нэг хятад бодлогыг дэмждэг гээдхятад дагаар орсон гэх үү? Тэнэгтхээ больж үз.

Het hiirhel hereggui
Het hiirhel hereggui

. Ямарч хүнд алдаа,онооны аль нь ч байдаг Уг нь залуу хүнийг дэмжээд хазайсан газар түшээд явах ёстой л доо,Даанч увайгүй жудаггүй, ёс төргүй авиралж төр гарсанд нь ихэнх хүмүүсийн зэвүү,дургүй 2-ыг төрүүлсэн нь одоо ч сэтгэлд хүйт оргиж байдаг нь хатуу үнээн.

Хэт шунал бол ад дон.
Хэт шунал бол ад дон.

Үе үеийн ахмадууд залуу үе боолжуулж зохих ачаа үүрүүлж тулж түшин дэмжиж ирсэн түүхтэй.Залуу хүнийг дэмжиж сургах нь ахмад үеийн үүрэг. Энэ жаалын хувьд насандаа байшгүй эвдэрсэн худаггүй ,ёс зүй эрээн цээр гэж мэдэхгүй бурханы оронд заларсан өвөг дээдэс,гэр бүл гээд үлдээлгүй бүгдийг үтгэн доромжилж гутааж жудагүйтсэн нь ах захтай жудагтай хэн бүхний сэтгэл д сэрүү татуулж ар нуруугаар хүйт оргуулсныг мартах аргүй.Бас зөвгөх арга ч бага,итгэх итгэл ч дундуур. хэдийд яаж авирлахыг харах л үлдсээн.

Хэт шунал бол ад дон.
Хэт шунал бол ад дон.

:Эгэл жирийн бор амьдралтай олон хүний сэтгэлд Хэзээ ч хэндп ч ёзооргүй увайгүй үйлдэл гаргажж мэдэх нөхөр гэх имийж өөртөөр өвөлсан үлдээсэн залуу тул жирийн иргэдийн сэтгэлд хүйт даадаг юм. Ууч сэтгэл гаргах гэж хичээхэд хоолойд нэг ёс жудаг гэх юм тээглээдп байдаг юм.

Зочин
Зочин

Маш хариуцлаггүй яриа. Америкаар зарим нь жишээ авчээ. Дэлхийн нөгөө бөөрөнд байгаа Америкд нэг хятад байх нь хамаагүй, харин хил залгаа Монголд бол туйлын хамаатай. Тэд бидний үүх түүхийг гуйвуулсаар, Оростой хавсайдан газар нутгийг минь өөрсдийнх мэтээр одоо ч зүтгэсээр байгааг мэдэхгүй гэж үү?!!! Хэдэн жилийн дараа цэргээ оруулаад нэг л Хятад байя танай ЕС дэмжиж байгаа гэх нь л дээ.
Оюун-Эрдэнийг Хүрэлсүхээсээ арай дээр гэж бодсон чинь ёстой алах нөхөр байна!!!!!

Зочин
Зочин

Энэ нөхөр хятадад их л дэлжиганаж байна даа

Хэт шунал бол ад дон.
Хэт шунал бол ад дон.
Reply to  Зочин

Урьд өмнөх үйлдлээс ажвал өнөөдөр хятад гэж дажигнэх чч маргааж АНУ-тай нийлээд гүтгэн дормжилж ,Өлхөн чадах увайгүй хүн.Хийх гар.

Зочин
Зочин

Урвагч

Эрээ цээр гэж байна уу?
Эрээ цээр гэж байна уу?
Reply to  Зочин

Манай МАН -ын үзэл баримтлал юу билэээ? Хятад улс нь коммунист намтай улсаас улс төрийн дэмжлэг хүссэн гэвүү?

Холбоотой мэдээ

Back to top button