
УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга С.Эрдэнийг өчигдөр нас барсан, өнөөдөр элэгний хорт хавдар туссан тул хандив өгч амьдрал хайрлаач гэх утгатай зураг бүхий постер мэдээлэл цахим орчинд цацагдсан. Улмаар түүний хүү Э.Одбаярын хувийн болон ажлын утасны дугаар, дансны дугааруудыг тавьсан нь олны анхаарал татав. Эл мэдээллийн дагуу бид түүний хүү “Зон олны нам”-ын дарга, “NoDoubleStandart” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Э.Одбаяраас тодрууллаа.
-ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД ИТГЭЭД МӨНГӨ ШИЛЖҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙН МӨНГИЙГ БУЦААГААД СУУЖ БАЙНА-
-Сайн байна уу. Өчигдрөөс цахим орчинд таны аавыг нас барсан, өнөөдрөөс элэгний хавдартай тул хандив гуйж байна гэх мэдээлэл цацагдаад байна. Юу болоод байгаа тухай мэдээлэл өгөөч?
-Энэ бол ор үндэслэлгүй худал мэдээлэл. УИХ-ын гишүүн Н.Учралын троллуудын хийж байгаа ажил. Миний утас болон дансны дугаар бичсэн постер мэдээллийн дагуу олон хүн мөнгө хийж байна. "Эрүүл энхийг хүсье" гэсэн утгатай мянга, тав, арав, хорин мянган төгрөг хүртэл орж ирээд байгаа. Дансны мэдээллийн 50, банк хоорондын гүйлгээний 200 төгрөгтэй нь нэмээд мөнгө шилжүүлсэн хүмүүс рүү буцаалт хийлээ. Гүйлгээний утга дээрээ "худал мэдээлэлд битгий итгээрэй" гээд баахан мөнгө шилжүүлж сууна л даа.
-Таны утасны дугааруудаас гадна дансны дугаарыг хүртэл тавьсан байна лээ?
-Миний ажлын болон гар утасны дугаар бүр дансны дугаарыг тавьчихсан байна лээ. Надад хувийн зүйл гэж байхаа болилоо. Бүгдийг нь задалж байна. Монгол баатрын зурагтай хуурамч хаягууд болон автомашины сугалаа, болдоггүй бор өвгөн гэсэн цахим хуудсуудаар дамжуулан намайг харлуулах мэдээллүүд дагнаж ордог. Иргэд олон нийт муухай эвлүүлсэн зурагтай худал мэдээлэлд итгээд тараагаад байх юм. "Худал мэдээлэл шүү" гэж өөрийн боломжоороо цахим хуудсуудаараа бичлээ. Өөрөөр ч яаж хэлэхэв дээ. Н.Учрал шиг том том нэвтрүүлгүүдээр ороод ярилтай биш. УИХ-ын индэр дээрээс хүн загнаад байж чадах биш.
-УИХ-ын гишүүн Н.Учралыг хардаж байгаа юу?
-Өөр хэн хийх юм бэ. Би Н.Учралд нэг л зүйл хэлсэн шүү дээ. "Нийтийн сонсголыг ингэж хийхгүй ээ" гэж хэлсэн. Арванхоёрдугаар сарын 20-нд шаардлага хүргүүлсэн. Түүний дараа над руу хүн амьтан яриулж байсан удаатай. Өөрөө ч бас над руу мессеж бичиж байсан.
-Та аавтайгаа холбоо барив уу, энэхүү худал мэдээлэл хүнд туссан байх?
-Сар шинийн баяраар манайхан ханиад томуутай байсан учир золголт хийгээгүй. Гэртээ өөрсдийгөө тусгаарласан. Утсаар ярьж, видео чатаар холбогдсон. Мэдээж сайхан биш л байгаа байх. Ямар онцгүй мэдээлэл вэ, яагаад ингэж дайрч байгаа юм бол гэсэн л зүйл ярьж байна лээ. Өөр юу ч ярихав. Аав руу дайрах нь хэвийн үзэгдэл болчихсон. Намайг ухаан орох цагаас л дайрч байсан. Харин эгчийг минь гүтгэсэн гомдолтой байна. Хөгжлийн банкнаас зээл авсан гэж баахан гүтгэлээ. Баримтаа гаргаж ирээд нотол, баримттай гүтгэ. Хууль хяналтын байгууллагаар шалгуул гэж хэлмээр байна.
-Бидний асуултад хариулт өгсөнд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Iim ih baliar buzartsan huurnuudiig zaaval il bolgoh heregtei shu, ene ulsiin ireeduin tuloo. ugui bol bid udahgui muhoh ni todorhoi. uunii ard tusgaar ulsiig ugui hiih sonirholtoi etdeeduud bii.
Хүнийг муу хэлж болно гэхдээ монгол хүн ёс жаяг уламжлаа бодоод ийм муухай зүйл бичиж тарааж болохгүй байхаа.
Eejiig ni alchihsan sh dee erdenee
Та нар өөрсдөө хичнээн олон хүнийг ямар ч баримтгүй гүжирддэг биз дээ. АМГТГ-н дарга агсан Амарсайханыг хүртэл хилсээр хорьж нас барахаар нь шүүх хийж ял өгч байсан даа,ардчилсан намын хулгайчууд, үхээрүүд.
Учрал гишүүн ийм өөр шиг чинь хог новшоор хөөцөлдөх хүн биш . Хэн ч чам шиг боловсролгүй хэрүүлчид хэн итгэх вэ дээ
Uchral muruuruu baigaach Sereg ug sonsoj chadahgyi durs hiigeed uurlaad Ih hurliin indrees hun zagnaad suuj baigaa ne evgyi baisan Ug sonsoj suraagyi ih omgolon zwntai yum shig bain lee
Чи ШуДарга юм бол Ааваасаа НДС-ын хулгайлж тоносон буцааж өгөхийг Шаардаач,,,,,,,
sain neriig husevch olohgui muu neriig husavch atilhgui
hustaach aavaasaa ndsh iin mongo olj ir gedeg unen shd bitgii unen ug helsen hund oshirho, tegsen dor avsan zalilsan humuusiig hohirooson mongoo hurdan tol!!!
ene neeree Mongold hereggui adgiin shaar garj irj bnaa. Hudalch gej jigteihen. Iim yumnuudiig bagaas ni darj avmaar baina.Aabaasaa ter tatbar tulugchdiin mungu olj ir.
Ард түмэн минь битгий итгээрэй. Энэ бол ардчилсан намын үхэж далд ордоггүй хулгайчуудын ээлжит нэгэн өөрсдийнх нь үлгэр байгаа юм шүү. Бид нар ардчиллаар 30 жил яваад яаж сөнөж байгаагаа хэзээ ухаарах вэ?.
ТҮМЭН ОЛОН ЦӨХРӨХДӨӨ ЭНЭ ХҮН ХЭРЭГГҮЙ Л ГЭСЭН ДОХИО БОЛОВУУДАА
Одоо яаая гэхэв, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж. Уянга та 2 шиг л хандсан бн шдэ. Битгий гоншигоноо.
Учрал гишүүн арай ч ийм пм хийхгүй байх о бттгий хүн гүжирд аавийгаа ахмадийн сангаас хулгай хийсэн мөнгөө төл гэж хэл ичдэггүй хулгайчууд
hereggvi hog tanai 2 barag uursduu tawia biz.