ДЭЭД ШҮҮХ: Л.Оюун-Эрдэнэ батламжлагдаж, МАН авлигачдаа "амбаардах" цаг явж эхлэх өдөр

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2022.02.09/ болно. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэхийн нэг нь Монгол Ардын намын даргаар Л.Оюун-Эрдэнийг бүртгэх эсэх асуудал.
Мэдээж бүртгэнэ. МАН өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын сүүлээр 30 дугаар их хурлаа “Улаанбаатар палас”-ын танхимд нижгэр хийж, намын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг батламжлачихсан. Дээд шүүх МАН-ын үгнээс гөжиж, эрх баригчдын шийдвэрээс зөрөөд суучихна гэж байхгүй.
Мөн дээд шүүхийн хуралдаанаар МАН-ын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх эсэхийг хэлэлцэх юм.
Тодруулбал, МАН 30 дугаар их хурлаараа намын гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг намын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг дүрэмдээ тусгасан. Шүүхийн шийдвэрээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдож ял авсан тохиолдолд намын гишүүнээс бүрмөсөн хасах юм.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтнүүдээс эхлээд “Ардын намд авилгачдын орон зай байхгүй” гэж тунхаглацгаасан билээ. Тэдний хэлснээр авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд МАН дахь улс төрийн карьер нь дуусна гэсэн үг.
Тэгэхээр өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ хууль ёсоор намынхаа “босс”-оор батламжлагдаж, МАН авлигачдаа хөөх өдөр албан ёсоор эхлэх нь. Шударга байж чадсан тохиолдолд шүү дээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харж л байя...
За болио. Та нар ковидын хуулийг өөрсдийн эрх мэдлийг бүх шатанд бэхэлж авах гэж, ганцхан МАН гэсэн шошготой болгох гэж гаргаа биз дээ, сунгаа биз дээ! Энэ хөгжлийн банкны асуудал чинь ихэнх нь наад энэрэлт ковидын хуулиар чинь замхрана, замхруулна та нар!
Дандаа тэнэгүүд та нарын өмнө хэвтэж байна уу??? Амарбаясгалаан! Хүүкээ?!