ДАТА: БШУЯ-наас асуулгын програм зэрэгт 3.8 тэрбумын тендер зарлаж, шалгаруулжээ

БШУЯ-наас өнгөрсөн онд мэдээллийн технологийн чиглэлийн компаниудын дунд нийт 3.8 тэрбум төгрөгийн тендер зарласан байна. Үүнд асуумж, судалгааны болон сорилын программ хангамжийг худалдан авах болон бусад санал багтсан байгаа юм.
Тендерт хэд хэдэн компани шалгарсан бөгөөд эхнээсээ санхүүжилтээ авч эхэлжээ. Хамгийн гол нь энэ төрлийн программ хангамжийг ийм өндөр өртгөөр худалдах бололцоогүй гэж салбары мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
НЭГ: 1.8 ТЭРБУМААР ПРОГРАММ ХАНГАМЖ

Эхний тендерийг 2021 оны наймдугаар сард зарлажээ. Тендерийн нийт төсөвт өртөг 1.8 тэрбум төгрөг. Харин утга нь “ЕБС-д цахим сургалтын үйл ажиллагааг үе шаттай нэвтрүүлэх”.
- Асуулт, асуумжийн системд “Юнивэйсольюшнс” ХХК 309 сая төгрөгөөр
- Сорилын системд “Мэксим консалтинг” ХХК 395 сая төгрөгөөр
- Майкрософт-365, А3, А5 лиценз худалдан авч, багш нарт сургалт зохион байгуулахад “Инфосолюшн” ХХЗ 397.6 сая төгрөгөөр
- Багш нарт шаардлагатай компьютер, техник хэрэгсэл худалдан авахад “Самми компьютер технологи” ХХК 270.3 сая төгрөгөөр тус тус шалгарчээ.
Асуулт, асуумжийн болон сорилын систем гэдэг нь их энгийн алгоритмтай. Google Forms зэрэг нийтлэг платформууд бий. Мөн лиценз худалдан авахад ч ийм хэмжээний мөнгө зарцуулахгүй гэдгийг салбарын мэргэжлтнүүд хэлж байгаа юм.
ХОЁР: 2 ТЭРБУМААР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Харин тоног төхөөрөмж худалдан авах хоёр дахь тендерийг 2021 оны аравдугаар сард зарласан байна. Төсөвт өртөг 2 тэрбум төгрөг. Энэ хүрээнд:
- Програм хангамж 13 ширхэг
- Угсардаг LED дэлгэц 19 ширхэг
- Компьютер процессор 255 ширхэг
- Компьютер дэлгэц 255 ширхэг
- WiFi дэмжигч төхөөрөмж 19 ширхгийг тус тус худалдан авах юм байна.
Энэ тендерт “Бодь электроникс” ХХК шалгарчээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.