Б.Батцэцэг: Айлчлалаар Орос-Монгол-Хятад гурван улсын уулзалт зохион байгуулах санал тавьсан

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гараад буй шийдвэрүүдийн талаа Засгийн газрын гишүүд мэдээлж эхэллээ.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь айлчлал шахуу програмтай ч үр дүн ихтэй байсан гэж тэмдэглэж байна. Хоёр улсын Засгийн газрын хоорондын хөгжлийн төсөл хөтөлбөрийг шинэ шатанд гаргах зэрэг хэд хэдэн асуудалд шийдэлд хүрсэн.
Хилийн боомтууд дээр үүссэн нөхцөл байдал, зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэргийн экспортыг хэвийн горимд шилжүүлэх нөхцөлийг хурдан бүрдүүлэх, харилцан ашигтай хамтарч ажиллах, цөлжилттэй тэмцэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан.
Мөн Орос-Монгол-Хятад гурван улсын уулзалтыг зохион байгуулах санал тавьсан байгаа. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож, своп хэлцлийг гурван жилээр сунгах асуудлыг ярьсан.
Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцсан” гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.