Нийгмийн

Н.Тэмүүлэн: Нэг настай монгол хүүхэд оффшор компани эзэмшсэн нь АТГ-аас шалгах үндэслэл мөн

Өнөөдөр /2022.02.10/ АТГ-аас Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлдэгчидтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас чанаргүй ангилалд орсон зээлдэгчдээс гадна зээл олгох шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг ч холбогдуулан шалгаж байгаа юм байна.

Энэ үеэр Люксембургийн оффшор компаниудын хувь эзэмшигч нарын дунд нэг настай монгол хүүхэд багтсан талаар сэтгүүлч тодруулсан юм. Тухайн нэг настай хүүхдийг Монголын говьд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайн эзэн гэж гадаадын судалгааны байгууллага бичсэн.

Тэгвэл энэ тал дээр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: "Энэ мэдээллийг харсан. Мэдээж нэг настай хүүхэд оффшор бүсэд компани эзэмшинэ гэдэг түүний эцэг эх, хамаатан садны хүмүүс нь томоохон улс төрч, бизнесмен байх боломжтой. Иймд АТГ-аас шалгах нэгэн үндэслэл мөн" гэж хариуллаа.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button