
Улстөрийн хамаарал бүхий этгээдүүд банкнуудаас их хэмжээний зээл авч, эргэн төлөхгүйгээр улсаа хүнд нөхцөл байдалд оруулдаг тактик хэрэгждэг болоод удаж байна.
Хөгжлийн банк 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож, түүнээс 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор нийт 28 зээлдэгчийн нэг их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 52 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна.
Үүнээс гадна дампуурлын ирмэгт ирсэн “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд төрийн мөнгө байршуулчхаад гаргахгүй байгаа асуудал байгаа юм.
Тодруулбал,
- “Эрдэнэт” үйлдвэрийн 45 тэрбум,
- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 28 тэрбум,
- ЭМДЕГ-ын 25 тэрбум,
- “Таван толгой” ХК-ийн 10 тэрбум,
- Хадгаламжийн даатгалын корпорацийн 10 тэрбум,
- НДЕГ-ын таван тэрбум,
- Хөгжлийн банкны нэг тэрбум,
- Сангийн яамны хоёр тэрбум,
- Албан журмын даатгагчдын холбооны 1.7 тэрбум,
- ЖДҮХС-гийн 1.4 тэрбум
гээд төрийн өмчит компани, яам, агентлаг, сангийн нийт 120 тэрбум байршиж буй тухай мэдээлэл бий.
Эдгээр төрийн байгууллагуудын их хэмжээний мөнгө гацаад буцаан авч чадахгүйд хүрээд хэдэн жил боллоо. Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 2020 оны жилийн эцсийн байдлаар 12.2 тэрбум төгрөг, 2021 оны хагас жилийн байдлаар 36.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан хэдий ч төрийн нэг ч төгрөгийг гаргаж өгөхгүй байгаа юм.
Тус банкны 56.9 хувийг Асашёрюү Д.Дагвадорж, 15.9 хувийг Хотын дарга Д.Сумъяабазар, 15.9 Б.Баярсайхан, 5.3 хувийг Ч.Маралмаа, 5.7 хувийг Японы хөрөнгө оруулалттай “UB DIVERSIFIED” LLC компани тус тус эзэмшдэг. Анх 2016 онд Д.Сумъяабазар, Б.Баярсайхан нарын нэр бүртгэлтэй байсан бол 2019 онд үлдсэн гурав нь хувь эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн байдаг.
Харин “Чингис хаан” банк нь одоо “Нью стандарт финанс” ХХК-ийн 100 хувь эзэмшилд байдаг. Харин “Нью стандарт финанс”ХХК-ийг Д.Батаа 40 хувь, Ш.Бүтэд 32 хувь, Ц.Баярсайхан 28 хувь эзэмшдэг бөгөөд “Чингис хаан” банкны эзэд гэсэн үг. Хачирхалтай нь, “Чингис хаан” банкны гол чанаргүй зээлдэгчид нь эзэд нь өөрсдөө.
Эдгээр хоёр банканд гацаад байгаа төрийн мөнгөний араас ч мөн дуугарах цаг болсон. “Чингис хаан” болон ах дүү хоёрын банкан дахь төрийн мөнгийг ХЭН гацаагаад байгааг ЗАРЛАЯ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сумьяабазар огцроо
Хөөе энэ Сумьяабазарыг эхлээд яаралтай албан тушаалаас нь огцрууулах хэрэгтэй. Тэгсэн цагт наад ах хоер луйварчингуудын чих нь зөөлөрнөөө.
юу хуцаад байгаа юм бэ? Ямар гарчиг тавиад байгаа оюуны дутагдал вэ чи. наад лаларуудаа л бичээчээ
Томчууд нь зээл авчаад өгөхгүй байгаа юм уу
Чингис хаан банкны барьцаанд маш олон үл хөдөлөх байгаа тэрний эздийг зарла
ene tomchuud arai l davarch bainaa bid bosoh heregtei
цагдан хорио улсын мөнгө өгөө
Циркээ буцааж авъя. Энэ Долгорсүрэнгийнхэн гэдэг яасан даварчихсан шаарнууд вэ. Монголоор тоглож болохгүй. Хариу нь төсөөлөхийн аргагүй хүнд ирнэ. Аюултай шүү.
Амарбаясгалаан Сумъяабазарыг намаас түдгэлзүүлж шалгуулаач эээ