Энтертайнмент
С.Болорчулуун “The Voice” шоуны долоо хоногийн шилдэгт багтжээ

"The Voice of Mongolia" шоуны оролцогч, “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын багийн С.Болорчулууны үзүүлбэр олон улсын “The Voice” шоуны өнгөрсөн долоо хоногийн шилдэг үзүүлбэрт багтжээ.
С.Болорчулуун алдарт LINKIN PARK-ийн FAINT дууг өөрийн хэмнэлдээ оруулж, үзэл бодлоо шингээн дуулсан нь дөрвөн шүүгчийг байлдан дагуулж Войсынхоо аяллыг амжилттай эхлүүлсэн юм.
АШУҮИС-ийг төгссөн С.Болорчулууныг шүүгчид стиль имиж сайтай, дууны өнгө аясыг өөрийнхөөрөө чадварлаг гаргадаг, англи хэлний дуудлага сайтай зэргээр онцолж байсан бол Олон улсын “The Voice” шоуны баг ч энэ үнэлэмжээр түүний дууг шилдэгт багтаажээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.