С.Одонтуяа: Хөгжлийн банкны асуудал МАН-ын дотоод зодоон
Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийнхээ мэдээллийг нэгдүгээр сарын 24-ний өдөр ил болгосон. Зээлдэгчдийн дунд улс төрийн хамаарал бүхий компаниуд багтаж байгаа нь олон нийтээс шүүмжлэл хүлээж буй. Хөгжлийн банкны зээлийн асуудлаар 28 гомдол, мэдээлэлд АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Тэгвэл олон нийтийн анхаарлын төвд байгаа Хөгжлийн банкны асуудалд УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байх суурийг илэрхийлсэн байна.
Тэрбээр, Хөгжлийн банкийг тойрсон шуугианыг сайн ажиглабал МАН-ын дотоод зодоон их үүрэгтэй байх шиг. Уг нь бүр 2016 онд УИХ-аас Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг байгуулж, дүгнэлт гаргасан ч нууц гээд гишүүддээ ч үзүүлээгүй гэсэн. Одоо дотоод тэмцэлдээ ашиглахын тулд их дуу чимээ гаргаж байна уу даа" хэмээжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.