УЛС ТӨР
Л.Энх-Амгалан сайдад 1052 иргэнээс и-мэйл иржээ

Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оныг "Ёс зүйн жил" болгон сайдын нэр дээр и-мэйл ирүүлэх 14 хоногийн аяныг зарласан. Энэ хүрээнд сургуулийн орчинд болж буй ялгаварлан гадуурхал, үе тэнгийнхний дээрэлхэлт, сурагчид болон багш нарын үл ойлголцол зэрэг асуудлаар и-мэйл хүлээн авсан байна.
Улмаар БШУ-ы сайдад 1052 иргэнээс и-мэйл ирсэн аж.
Тус аян нь өчигдөр дууссан бөгөөд иргэд ёс зүйтэй холбоотой асуудлаар сайдад хандсан байна. БШУ-ы сайд захидал нэг бүртэй танилцаж, ангилан ялгаж, нийтлэг зөрчил дутагдлыг шийдвэрлэх бодлогын арга хэмжээг боловсруулан ажиллах юм








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.