ВИДЕО КОНТЕНТЯрилцлага

Б.Бадамцэцэг: Эр хүн хэчнээн гуйсан ч хүсээгүй харилцаандаа цэг тавьж чаддаг байх ёстой

Тэртээ 2009 онд МҮОНТ-ээр цацагдсан "Хэцүү анги" ОАУСК-ны Гэрлээгийн дүрээр танигдаж, "Мисс Монголиа" наадмын тэргүүн шагналыг хүртэн, хожим "Шүдний дагина" хэмээгдэх болсон жүжигчин, мисс, шүдний эмч Б.Бадамцэцэгтэй ярилцах боломж тохиосон юм. Түүний сүүлд хэвлэлд өгсөн ярилцлага шүүмжлэл дагуулсан билээ.

-ДЭЛГЭЦИЙН УРАН БҮТЭЭЛД ТОГЛООГҮЙ ЗУРГААН ЖИЛ БОЛСОН БАЙНА-

-Та "шүдний дагина” хэмээгдэн эмчийн ажлаа хийж, дэлгэцийн уран бүтээлээс холдоод багагүй хугацаа өнгөрсөн ч "Этгээд" УСК-нд тоглон эргэн ирлээ гэж ойлгож болох уу?

-“Этгээд” УСК-ны өмнө “Соёг” гээд бүтээлд хоёр жилийн өмнө тоглосон. Коронавирусийн цар тахлын үе тохиосон учир тухайн бүтээлийг IpiTv-гээр цацсан. Яг нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаа нь “Этгээд” УСК юм уу даа. Дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй бараг зургаан жил өнгөрсөн байна. Тиймээс миний хувьд маш их догдлол, айдас хоршин байлаа. Том дэлгэцээр өөрийгөө харна гэдэг миний хувьд аймаар үйл явдал байлаа.

-Уран бүтээлээс хөндийрсөн учир зураг авалтын үед төсөөрсөн байв уу. Хүндрэл гарсан уу?

-Тийм ээ. Их төсөөрсөн, хөндийрсэн байна. Гэхдээ баг хамт олон, хамтран тоглосон жүжигчид, найруулагчид надад их тусалсан. Үг, деталь бүрд ингэж хөдлөөрэй, яриарай гэж зөвлөсөн. Дуу хоолойн өнгөн дээр хүртэл “Наад өнгө чинь болохгүй байна” зэргээр ажиллахад маш тухтай бас их өгөөжтэй байлаа.

-“Этгээд” УСК дээр ажилласан дүрийнхээ тухай товч танилцуулаач?

-Зохиолоо эхэлж уншаад ойлгоогүй. "Хөөх ийм кино юу”, “Хүнд хүрэх болов уу” гэх зэргээр айдас байсан. Гэвч найруулагч нь Б.Баатар ах учраас “Зураг авалт, план гоё болно. Б.Баатар ах ажиллаж байгаа юм чинь" гэж бодоод шийдвэр гаргасан. Миний ажилласан дүр гол дүрийн бүсгүйн сайн найз. Үзэгчид киногоо үзээд миний дүрийг сайн ойлгох байх. Би тухайн уран бүтээлд ажилласнаараа өөрийгөө маш сайн сорьсон гэж бодож байгаа. Би өөрөө экстрем зүйлд дуртай.

Харин хүмүүс гаднаас минь хараад тэгж бодохгүй болов уу. Яг энэ кинон дээр хийсэн үйлдэл бүрээ орлон тоглогчгүйгээр өөрөө ажилласан. Миний хувьд амьдралдаа мэдэрч болох маш гоё кайфыг авч чадсан. Тэгэхээр сэтгэл өндөр байгаа.

-Хэвлэлд сүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн зүйлс тань олны анхаарлыг их татаж, шүүмжлэл дагуулсан шүү дээ?

-Миний харж байгаагаар ер нь ихэнх хандлага нь эерэг байсан. Гэхдээ миний хувь хүний үзэл бодол тэгж их дэвэрч, хүмүүсийг талцуулна чинээ бодоогүй л дээ. Тэгж хэлсэн зүйл минь үгийн буруу сонголтоос болсон юм билээ. Гэвч миний бодол угаасаа үнэн. Ганцхан Б.Бадамцэцэг гэдэг хүний бодол тийм аймаар болно гэж бодоогүй. Алцганахгүй гэдэг үгэн дээр алдсан байх. Би тухайн үед хэлсэн үгэндээ 100 хувь бат зогсох болно.

-Ялангуяа олны танил хүмүүсийн хэлсэн үгс, шэйрлэсэн постыг ч тухайн хүний хувийн амьдралтай холбож ойлгох хүмүүс олон. Тиймээс тухайн үед хэлсэн зүйлийг тань хувийн амьдралтай холбож ойлгосон болов уу?

-Яах вэ. Миний тухайн үед хэлэх гэж байсан гол санаа нь “Эмэгтэй хүн бүр өөрийн гоо сайхан, эрчүүдийг татах увдистай байдаг. Тиймээс тэр бүрд эмэгтэй хүн хүсэхгүй байгаа харилцаандаа цэг тавьж чадах л юм бол эрчүүд мянган удаа хойноос нь уучлал гуйж гүйлээ ч, яаж ч чадахгүй. Эрэгтэй хүн хэчнээн гуйсан ч хүсээгүй харилцаандаа цэг тавьж чаддаг, хамгаалдаг байх ёстой” гэдэг утга агуулгаар тухайн үед ярьсан. Гэтэл тэр маань дэврээд, алцганахгүй гэдэг үг нь томроод явсан.

Гэхдээ миний бодол учир би харамсахгүй. Дийлэнх эмэгтэйчүүд “Яг үнэн хэллээ. Зөв” хэмээн дэмжсэн болохоор би нэг их эмзэглээгүй. Ярилцлага гарсны дараа ойр тойрны хүмүүс “Чи зүгээр үү” гээд бүгд асуусан л даа. Би гайхаад “Би угаасаа зүгээр байна” гээд хариулсан. Үнэндээ надад хүмүүсийн юу гэх огтхон ч хамаагүй байсан. Би өөрийнхөө үзэл бодлыг л хэлсэн. Түүнээс бүх эмэгтэйчүүдийг төлөөлж тийм зүйл яриагүй. Эрэгтэйчүүдэд миний яриа их зол болсон байсан. Өөрсдийгөө хамгаалах нэг зүйл болсон гэх юм уу. Гэхдээ яах вэ, бүх зүйл хоёр талтай шүү дээ. Түүнийг аль зөвөөр ойлгох нь хүмүүсийн үзэж буй хандлагаас л шалтгаална.

-ГАДААД ТӨРХӨӨР ГООЧЛУУЛАХ ЯМАР БАЙДГИЙГ БИЕЭР МЭДЭРСЭН УЧИР ШҮДНИЙ ЭМЧ БОЛСОН-

-Ямарваа мэдээ мэдээллийн доор иргэд ямар ч ухамсаргүй сэтгэгдэл бичих, бусдыг доромжлох нь ихэссэн?

-Угаасаа хаа сайгүй л тийм зүйлс бий. Би хүүтэйгээ болзоо хийсэн юм. Гэтэл зарим сайтууд миний зургийг тавиад “Б.Бадамцэцэг болзоот залуугаа ил гаргажээ” гэх гарчгаар мэдээ болгосон байсан. Ороод үзэхэд миний хүүтэйгээ хамт байгаа зураг л байгаа юм. Мэдээний сэтгэгдэл нь “Салах нь ч, нийлэх нь ч хурдан юм”, “Яаж ийм хурдан олоод байдаг юм” гэх зэргээр бичсэн байсан.

Бүх хүмүүс аливаа зүйлийг анхны харснаараа дүгнэх гээд байдаг. “Этгээд” УСК дээр ч энэ агуулга мөн бий. Шууд анхны сэтгэгдлээр итгэх ч юм уу тийм хөнгөмсөг бүү байгаарай. Аливаад ул суурьтай ухаантай хандаарай гэх агуулгыг манай кинонд ч мөн харуулж байгаа. Миний амьдралд тохиолдож буй бодит жишээнүүд ч мөн ямарваа зүйлийг хөнгөн харснаараа бүү дүгнээрэй гэдэг агуулгатай.

-Таны хувьд кино зураг авалтад оролцож байхдаа ажлаа хийж байсан байх. Яаж энэ бүхнийг амжуулав?

-Ерөнхийдөө би тухайн уран бүтээлийн саналыг авахдаа багийнхандаа “Би ажилтай. Цаг авсан хүмүүс минь долоо хоногоор дүүрчихсэн байдаг учир би цагаа хойшлуулах боломжгүй. Зураг авалт миний ажлын өдөртэй давхцах юм бол би яалтачгүй ажлаа тарж ирээд очихоос өөр арга байхгүй шүү” гэдгийг учирлаад хэлсэн.

Багийнхан минь ч миний ажлыг маш их хүндэтгэж, “Чиний боломжтой үед зураг зооё. Чамайг байхгүй үед бусад зургууд зоож байя” гэж хэлсэн. Тухайн уран бүтээлд миний хэсэг их цөөн. Яг том хэсгүүд амралтын үеэр таарсан учир бүгд таарсан. Тиймээс өөрийн болоод бусдын ажлыг цалгардуулаагүй.

-Таны хувьд насанд хүрэгсэд гэхээс илүү хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй үзэж, эмчилгээ их хийдэг юм билээ. Тухайн үйлдлээс улбаатай “Шүдний дагина” гэх нэрийг өгсөн болов уу.

-Би хүүхэд байхаасаа л эмчээс өөр мэргэжил байхгүй гэж боддог байсан. Ээж минь эмч мэргэжилтэй. Ээжийнхээ цагаан халаадыг индүүдэхдээ “Би ч гэсэн ийм гоё цагаан халаад өмсдөг болно” хэмээн боддог байсан. Яг юуны эмч болно гэдгээ шийдээгүй. Зүгээр л эмч болно л гэж боддог байлаа.

16 насандаа “Мисс Монголиа”-д орж санамсаргүй байдлаар түрүүлээд, их олон дайралтад өртсөн. Гадаад төрхөөр гоочлох нь хэцүү байлаа. Тухайн үед өсвөр насны хүүхэд байсан учир сэтгэлзүйн хувьд хүнд байсан.

Хүмүүс намайг гадаад төрхөөр гоочлоод эхлэхэд би өөрийгөө нийгмээс их тусгаарласан. Хүнтэй эгц харж ярьдаггүй, гэрээсээ гардаггүй, найз нөхөдгүй болсон. Намайг хамгийн их шүүмжилж байсан зүйл шүд байсан. Би буйлаараа инээдэг.

Одоо ч инээхээр буйлаараа инээх гээд байдаг. Засчихсан л болохоос биш /инээв/. Тэгэхлээр гоо сайхан бүх хүнд байх ёстой. Танихгүй хүний хэлсэн үгнээс болоод тухайн хүн өөртөө итгэх итгэлээ алдчихвал юу болох вэ гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн учир “шүдний эмч” болохоор шийдсэн.

Яг үнэнийг хэлэхэд гоо сайхны мэс засалч болно гэж боддог байсан. Харамсалтай нь тавдугаар курс төгсдөг жил мэс заслын багш маань “Бадамцэцэг ээ. Чи төөрчихсөн явж байна шүү дээ. Гоо сайхны мэс засалч болох байсан бол чи ерөнхий эмчээр төгсөх байсан шүү дээ”. Би тухайн үед сонсчхоод “Шүд ч гэсэн гоо сайхан шүү дээ” гэж байсан. Шүдний эмнэлэг, шүдний эмч болсон минь өөрөө миний хобби. Ажилдаа очих, хамт олонтойгоо байх дуртай.

Үйлчлүүлэгч минь шүдээ хараад “Хөөх ямар гоё болоо вэ” гэж хэлэхийг сонсох, баярласан царайг нь харах мэдрэмжид би шунадаг. Хүн бүрд тийм мэдрэмж өгөх, сэтгэлээсээ хандахыг чухалчилж хичээдэг. Ээж минь надад “Эмч хүн практикт хүний өвчин өвчлөхөөс гадна, сэтгэлийг нь эмчлэхгүй бол болохгүй. Тиймээс сэтгэлзүйг нь ч мөн эмчилдэг эмч, хүн байх ёстой” гэх захьдаг. Надад долоон жил үзүүлж байгаа хүмүүс ч бий. Найзууд шиг, ах дүүс шиг болсон гэхэд болно. Би тэгээд л “Та миний шүдэнд жаахан гамтай бай л даа” гэдэг.

-Олны танил хүмүүсийг автобусаар явдаггүй, зовлон үзээгүй, тэнгэрээр хөвж байдаг гэх хандлага ажиглагддаг. Гэтэл үйлчилгээний байгууллагад хүмүүсийн шүдийг эмчилж буйг тань хүмүүс хараад ямар хандлагатай байдаг вэ?

-Сургуулиа төгсөөд удаагүй байхдаа ажилд ороход зарим хүмүүс “Чи эмч хийж чадах уу”, “Чи яг өөрөө сураад төгссөн үү” хэмээн их итгэлгүй байдаг байсан. Яг өөрөө сурч дипломоо авсан уу л гэж асуугаад байгаа юм. Одоо олон жил эмнэлэгтээ ажиллаад ирэхээр хүмүүс сайн мэддэг. Надад үзүүлдэг хүмүүс найзуудаа авчрах гэх мэтээр явдаг л даа. Үзүүлдэг хүмүүс намайг үнэлдэг учир сайхан байдаг. Заримдаа шүдний эмнэлэг дээрээ байхад хүн үзүүлээд, шүдийг нь эмчлэх гэхээр “Кино зураг авалт болж байгаа юм уу” гэж бодлоо гэдэг. Гэхдээ одоо өөр болсон.

-Таны өөртөө тавьдаг шаардлага, амьдралын үнэ цэнэ тань юу вэ?

-Мөрөөдлийн дагуу өөрийн сангаа байгуулсан. Байгууллагаараа дамжуулаад дэлхийн мундаг байгууллагуудтай мөр зэрэгцэн алхаад, хамтарч ажиллах, дэлхийд нэртэй NDH сан байгаасай гэж хүсдэг. Уг санг миний болон найзуудын минь хүүхдүүд цаашид үргэлжлүүлээд авч явдаг байгаасай гэх энэ мөрөөдлийнхөө төлөө явж байна даа.

-ХҮҮХДҮҮД МИНЬ ИРЭЭДҮЙД ЭЭЖИЙНХЭЭ ТУХАЙ ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗЭЖ, ГУТРАХВИЙ ГЭХЭЭС ЭМЭЭДЭГ-

-Магадгүй танд өөр уран бүтээлд тоглох санал ирвэл хүлээж авах уу?

-Авна. Би үүнээс өмнөх ярилцлагууд дээрээ “дахиад уран бүтээлд тоглох уу” гэхэд “Одоо карьертаа анхаарна. Мэргэжлээрээ ажиллана” гэдэг байсан. Одоо хүүхдүүд гараас гараад биеэ даагаад эхэлсэн. Дээр нь ажлаа амжуулаад тодорхой хэмжээний цаг зав гараад эхэлсэн учир “Хэрвээ уран бүтээлийн санал ирвэл дуртай хүлээж авна”. Яагаад гэвэл би ганц л амьдарна шүү дээ. Жүжигчин хүмүүсийн нэг зүйлд би атаархдаг. Би жишээ нь эмч. Өөр зүйл хийхгүй бол эмчээ хийгээд л дуусна шүү дээ. Жүжигчин хүмүүс нэг амьдралдаа олон хүн болж, дурлаж, ядуу, баян болж, бүр үхэж ч үздэг. Кино уран бүтээл бүрд өөр өөр дүрийг амилуулдаг. Тиймээс би энэ боломжийг алдахгүй шүүрч авсан, одоо тултал ашигламаар байна.

-Бидний бичлэг цахим ертөнцөд архив болоод хадгалагдана. Хоёр, гурав магадгүй 10 жилийн дараа бичлэгээ үзвэл “Өөртөө хандаж юу хэлэх вэ”?

-Keep going... Би ганц Б. Бадамцэцэг гэдэг хүн байгаад, ямар ч тоосыг хөдөлгөж чадахгүй. Миний ард ээж, хүүхдүүд минь, зөв зам руу үргэлж хөтөлдөг найзууд  бий. Бичлэгээ үзэх цаг хугацаанд ч Б. Бадамцэцэг маш сайн хичээж байгаа. Хичээж байгаа үр дүнгийнхээ үзүүрт ч болов хүрсэн байх. Чамд маш том баяр хүргэе. Хажууд байгаа найзууд, ээждээ маш их баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдахгүйгээр охин нь, найз нь хичээх болно оо.    

-Магадгүй хүүхдүүд тань энэ бичлэгийг үзэх болов уу?. Ээж минь залуудаа ийм бүсгүй байж хэмээн таныг харах байх.

-Би яг үүнд маш их эмзэглэж явдаг. Намайг хэвлэл бүрд янз бүрийн хүмүүстэй холбож бичдэг. Төрөл бүрийн л мэдээллийг гаргадаг. Та бүхний хоол ажил байж болно. Гэвч энд миний амьдрал үргэлжилж байгаа. Хүүхдүүд минь тухайн мэдээллүүдийг үзээд хэзээ ч худал байсан юм байна гэж бодохгүй. Магадгүй би ээжийнхээ тухай сөрөг зүйлсийг уншвал сэтгэл нь эмзэглэх болов уу. Тэгэхээр хүүхдүүд минь тийм мэдрэмж авах вий гэхээ эмээсэндээ би өөрийгөө маш их цэгнэдэг. 100 цэгнэлээ ч баталгаагүй, худал мэдээлэл гарсаар байвал хэцүү. Тиймээс бичиж буй мэдээ бүрээ судалгаатай, баримттай бичээсэй гэж хүсэх минь. Хүүхдүүд минь ээжийгээ муухайгаар битгий хараасай гэж их хичээдэг. Хүүхдүүддээ “Ээж нь хичээж байгаа.

Та хоёр минь мөрөөдлөө биелүүлж чадах хэмжээнд ээж нь хүмүүжүүлнэ. Та хоёр минь байгаагүй бол ээж нь урагш нэг ч алхам гишгэж чадахгүй. Мөрөөдөлдөө хүрэх хүчтэй хүмүүс байгаасай. Мөрөөдөл рүүгээ зогсолтгүй гүйгээрэй” гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 17, 2022 08:56

mundag emch

Зочинор ми ЭНХ-АМГАЛАН САЙДАД
Зочинор ми ЭНХ-АМГАЛАН САЙДАД
3 сар 11, 2022 18:52
Reply to  Зочин

тогтсон гэр бүл нөхөргүй бол өөрөө �##�цаганадаг л нэгэн байгаадаа нуугаад хэрэггүйдээ

Зочин
Зочин
2 сар 18, 2022 15:35
Reply to  Зочин

Сайн эмч муу ээж .Хариуцлагагүй үр хүүхдээ өнчирүүлж хөнгөн амьдр�##� сонгосон орчин цагийн дүр. Нөхөр нь ноён нуруутай төлөв з�##�уу харагдсан. Хөгшин баян өвөө нарын өвөр дамжих үлдлээ дээ.

Зочин
Зочин
2 сар 17, 2022 09:38

huuhdiihaa shudiig emchluulj bsn odoo huuhed maani shudnii emchees aidaggui durtai emchluuldeg bolson

Энх
Энх
2 сар 17, 2022 09:39

Мянган удаа гуйх эр хүн амьдр�##�д ганц л олдоно л доо. Энэ бэлцгэр хүүхэн бол мянга гуйлгаад байхаар хүүхэн биш бна л даа.

Иргэн
Иргэн
2 сар 17, 2022 18:22
Reply to  Энх

Яахаараа хүнийг бэлцгэрээр нь доромжилж чадаж байна. Чиний хажууд нүд дүүрэн инээмсэглэж явдаг сайхан л бүсгүй шүү. Битгий атаарах , зөв ярилцлага өгсөн шүү.

Зочин
Зочин
2 сар 17, 2022 09:44

mundag eej

Zochin
Zochin
2 сар 17, 2022 10:22

Hudal medeelel taraahgui bhig setguulchidees huseh bna..

зочин
зочин
2 сар 17, 2022 11:11

с�##�ж сарнисан заваан амьдр�##�аа сурт�##�чилхаа боль, заваан хүүхэн

Иргэн
Иргэн
2 сар 17, 2022 18:31
Reply to  зочин

Чи бол энэ сайханаас долоон дор амьдр�##� нь гэж арчаагүй заваан байх. Атаарахсандаа л доромжилоод байгаа юм уу. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр чи Бадамцэцэгээс дор явна даа.

Зочин
Зочин
2 сар 18, 2022 09:12

ugui shuu

Зочин
Зочин
2 сар 18, 2022 12:44

Үр хүүхдээ өнчирүүлж хариуцлага амьдр�##�аа нийгэмд сурт�##�чилаад яахав дээ. Бүрэн бүтэн амьдр�##�ыг ухаан,сэтгэл, тэвчээрээр авч үлдэг чанар үгүй болжээ.Өөрөө эцэггүй өссөн байж тийм амьдр�##� үр хүүхэддээ үзүүлээд яахав дээ. Хөнгөн явд�##�тай хүний үрсээ гэж

иргэн
иргэн
2 сар 20, 2022 12:22
Reply to  Зочин

Шүдийг гайгүй эмчилдэг бол овоо доо. Гэхдээ анагаахаас бусад с�##�барын, хэлний гэх зэрэг боловсрол дутуу л хүн юм байна. Яаж олон нийтэд хүрч байгаа мэдээллийн хэрэгслээр "�##�цганах" гэж үг хэлж байнаа? Энэ чинь монгол хэлний "цээр үг", олон улсын хэл шинжлэлд "эвфемизм" гэж юу байдагийг огт мэдэхгүй, бүдүүн бараг хүний л үг. Тэгээд "миний ярилцлага арай л даруу биш байна уу даа, "мянга гуйсан ч эр хүнтэй харьцах хэрэггүй" гэж хэлж байгаа маань хэтэрхий давилуун, бардам үг болчих вий гэж бодохгүй бардамнан хэлж байгаа нь ухаан муутайг л харуулж байна. Эмэгтэй хүн 40-д насанд гундаж, 50-д насанд секси харагдаж чадахгүй болдог нь байг�##�ийн жам гэдгийг эрүүл мэндийн олон улсын том сэтгүүлд бичсэн байна лээ. За 60 хүрсэн эмэгтэйг тоож ярих хүн цөөрөх учраас бухимдаж, хүүхдүүд, бэрүүд рүүгээ янзгүй зан гаргаад л, бараан царайтай, дуу нь яхир болчихсон эмгэн болох цаг ирнэ ш дээ. Тиймээс даруу төлөв бай. Өөрийн чинь Монголын мисс болсон гэхэд эргэлзэх шахлаа. Нүүр нь эрэгтэй хүнийх шиг том, уруул хэт дамбагар, хамар хүчирхэг, махны орц ихтэй, тэгээд үг яриандаа �##�даа гаргаад байгаа нь боловсрол, ухаан дутууг харуулж байна, уучлаарай. Англи, Ирландын гаргасан суд�##�гаанд хүн амаа нийгмийн 7 ангид хуваасан байна лээ. 1-д нь, элитүүд буюу өндөр боловсролтой, хөрөнгө ихтэй, нэр хүндтэй сайхан ажил хийдэг хүмүүс жаг�####�г юм байна. Харин бүжигчин, сантехникч, мужаан, жолооч гэх мэт гар, хөлөө хөдөлгөж ажилладаг, доогуур боловсролтой, ц�##�ингаас ц�##�ингийн хооронд явдаг, ажил нь байхгүй бол амьдарч чадахгүй болдог хүмүүсийг "ажилчин анги" гэсэн байна лээ. "Social classes" гээд нэвтэрхий толиос, бас бусад нийтлэлээс уншина биз ээ. Гашуун үнэнийг бичсэн бол уучилна уу. Яагаад хүмүүс чамайг шүүмжилж байна гэхээр чи өөрөө асуудлыг эхэлж үүсгээд, эрэгтэй хүмүүсийг "царайчлагч" мэтээр, муугаар ойлгуулж байгаа учраас би ч бас хариуд нь ингэж бичихэд хүрч байна ш дээ. Чи даруу, аятайхан болчихвол хэн ч чамайг шүүмжлэхгүй, тайван орхино ш дээ.

Зочин
Зочин
12 сар 13, 2022 19:05
Reply to  иргэн

Хэл амаа зажлаад энэ бид 2 одоо хөгширч үхэх гэж байж өөрийгээ буруу илэрхийлээд байна.

Зочин
Зочин
4 сар 4, 2023 15:54

Тийм

Холбоотой мэдээ

Back to top button