Х.Бат-Эрдэнэ, А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Ц.Баатарбилэг нарыг цагдан хорих санал гаргажээ

Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болох зургаан хүнийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр орой ирсэн. Үүний дагуу өнөөдөр тус шүүх дээр нэр бүхий зургаан хүнийг цагдан хорих эсэх шүүх хурал үргэлжилж байна.
Одоогоор Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр, дэд захирал асан Ч.Мөнхбаяр нарыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байна.
Тэгвэл нэмээд:
Хөгжлийн банкнаас зээлийн шаардлага хангахгүй барьцаа тавьж, Монгол орныг хангах сүүний үйлдвэр барих төсөл бичиж их хэмжээний хөнгөлөлтэй зээл авсан “Монгол драй милк” буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ (Алтай констракшн),
Дээрх банкнаас “Монгол мах экспо” махны үйлдвэрлэлийн чиглэлээр зээл авч, түүнийгээ зориулалт бусаар зарцуулан “Бишрэлт групп” компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хэрэгжүүлсэн “Гантиг вилла” хотхоны төсөлд хөрөнгө оруулсан үндэслэлээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд,
Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу
НВЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг нарыг мөн цагдан хорих эсэхийг өнөөдөр шүүхээр шийдэхээр болсон талаар эх сурвалж мэдээлж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ZEELIIG ZOHION BAIGUULALTTAI OLGOSON JARGALTULGIIN ERDENE.BATIIG SHALGAH HEREGTEI