ТОЙМ: МАН “Хөнжил”-ийн банкаа сөхөж эхэлсэн ХӨӨХ, ШҮҮХ ажиллагаа

Өнгөрч буй долоо хоног Хөгжлийн банкны асуудал дүүрэн өнгөрлөө. Хоёр том үйл явдал өрнөв. МАН хөгжлийн бакны асуудлаар томоохон хоёр чиглэлд хөдөлж эхэллээ. Хөгжлийн банкыг удирдаж байхдаа зээл олгосон захирлуудыг шүүхийн махны машинаар оруулж ЗУРГААГ нь цагдан хорив. Зээл авсан УИХ-ын болон намын гишүүдээ тайлбар ирүүлэхийг шаардав.
-МАН-ЫН УИХ-ЫН ГИШҮҮДДЭЭ ЗӨӨЛӨН ХАНДАХ БОДЛОГО-

НЭГДҮГЭЭРТ, МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2022.02.18/ хуралдаж, нэр бүхий хүмүүсийг намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, Бага хурлын бүрэлдэхүүнээс хасах, тайлбар ирүүлэх зэрэг шийдвэр гаргалаа. Тодруулбал, Улс төрийн албан тушаалаа ашиглан, Хөгжлийн банкнаас хувийн бизнестээ их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлдээ тайлбар ирүүлэхийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, гишүүн асан Н.Билэгт, А.Сүхбат нар мөн Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардав.
Уг нь МАН-ын Хяналтын ерөнхий хороог зээлийн асуудалд нэр холбогдсон намын гишүүдээ үг сүггүй шууд л ХӨӨХ, ХАСАХ шийдвэр гаргах тухай мэдээлэл тархаж, нийгэмд тийм ч хүлээлт үүсээд байв. Гэтэл МАН ялангуяа зээлийн асуудалтай УИХ-ын гишүүддээ тайлбар ирүүлэх хугацаа өгч асуудалд арай зөөлөн бодлогын сценээр эхлүүлсэн юм. Энэ нь учир жанцантай. МАН-ын шинэ дүрмээр авлига, албан тушаал болон бусад төрлийн гэмт хэрэгт нэр холбогдож шүүхээр ял шийтгүүлсэн бол намын гишүүнээс хөөх учиртай. Тэд яг ч шүүхээр орж, гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй тул нэг сарын дотор намдаа яагаад шалгагдаж буй учир шалтгаанаа бичгээр хүргүүлэх үүрэг хүлээв. Яллагдагчаар татагдвал намын гишүүнчлэлээс хасах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
-ЗӨВ Ч БАЙ, БУРУУ Ч БАЙ ШҮҮЖ ЭХЛҮҮЛЭВ-
ХОЁРДУГААРТ, Хөгжлийн банкыг удирдаж байхдаа зээл олгосон захирлууд болох НАЙМ, зээлдэгчдээс ГУРАВ буюу нийт АРВАН НЭГЭН хүнийг цагдан хорих санал прокуророос гаргасныг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр /2022.02.18/ орой хэлэлцлээ. Улмаар
- Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Мөнхбаярыг нэг сар цагдан хорих
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг нэг сар цагдан хорих,
- Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатарын нэг сар цагдан хорих
- Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг нэг сар цагдан хорих
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын шүүгчээс татгалзах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл шүүх хурлыг хойшлуулав
- Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуугийн “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэл хойшлуулав
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайханыг цагдан хорих үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
Харин гурван том зээлдэгчийг шүүж
- “Монгол драй милк” буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ (Алтай констракшн)-ийн өмгөөлөгчөөс “шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах” санал гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэл хойшлуулав.
- “Монгол мах экспо” махны үйлдвэрлэлийн чиглэлээр зээл авч, түүнийгээ зориулалт бусаар зарцуулан “Бишрэлт групп” компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хэрэгжүүлсэн “Гантиг вилла” хотхоны төсөлд хөрөнгө оруулсан үндэслэлээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдыг “....гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн” үндэслэлээр нэг сар цагдан хорих
- НВЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэгийн өмгөөлөгчийн “шүүгчээс татгалзах” хүсэлтийг шийдвэрлэх хүртэл шүүх хурлыг хойшлуулав.
Ингэж шүүж дууссаны дараа нийгэмд хоёр янзын талцал өрнөж эхэллээ. Нэг нь “шүүхийн машинаар оруулж хэлмэгдүүлэн яллах үйл явц өрнөж эхэллээ” гэх. Тодруулбал, “гэрч, хохирогчид нөлөөлж, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэсэн үндэслэлээр цагдан хорьсон нь буруу гэгдэв. Захирлуудын өмгөөлөгч нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм тайлбар хэлж байгаа юм. Нөгөө нь “зээлийн асуудлаар хариуцлага хүлээлгэх шударгын гэрэл аслаа” гэх алга ташилт.
ТОЙМЫН ТЭМДЭГЛЭЛ: МАН ямартай ч шүүх, хөөх ажиллагаагаар “Хөнжил”-ийн банкаа сөхөж эхэллээ. Дээрх хоёр том үйл явдлуудын ЗӨВ, БУРУУ аль ч бай шударга үнэний гэрэл рүү нэг алхам ойртсон үйл явдал. Хөгжлийн банкны асуудлаар хэд хоног шуугин шаагиж, халаглан шогшролдоод өнгөрөхгүй байхын тулд энэ мэтийн хариуцлагын алхмуудаас л чухам эхэлж байна.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ingeed namaas huuguud l hereg ni bhgu boldog bol bi bas tegiildaa namand ni orool hun zailalaa l tegeed namasa garchii novsh gej
ДЭЛГЭРСАЙХАН БОЛ ХАМАГ ХЭРГИЙН ЭЗЭН ШҮҮ. ӨӨРӨӨ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ АВСАН БА БУСДАД ЗУУЧИЛЖ ХАХУУЛЬ АВСАН ЭТГЭЭД
ХӨГЖЛИЙН БАНК МАНын ХӨНЖЛИЙН БАНК БОЛСОН ГЭДЭГТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА.ЖДҮХС НДСан гээд ГАР ХӨЛ ОРООГҮЙ САЛБАР ГЭЖ АЛГА. НАМАА МАФИ НАМ БОЛГОЧИХСОН БАЙНА.
хөгжлийн банкны хэргийг зүгээр намаас гараад хаях юм бол ард иргэд босно шүү бүгдийг нь шоронд хий
ingej show hiihgui ee henii tal yu hiij baigaa ni ilt baina
nam dotoroo alaltsaad ehelj baigan baina daa
humuus dandaa l man aar muu yum yrih yum ene harinch zuv bainshd muugiin esreg negdej baihad AN baisan bol mangartaa l hamtda shaaj baigaa
МОНГОЛ АРДЫН НАМ ЖДҮХС, НДСан АРДБАНК/казинодсон/ капитал банк гээд идэж уужээ.АН энд хулгай хийгээгүй байхад мөн АДИЛТГАХ ЮМ АА ОЛОВ ОО
ЖДҮ дээр л монголчууд сонголтоо ондоо хийчихсэн бол арай ч МАН ингэж хуурайлахгүй байсан даа.Дараагийн сонголт монголчуудад ойлгомжтой гэж бодож байна.Эдээ монголчуудаа 100 , 101 ядуу явлаа МАН нь хулгай хийгээд болдоггүй ээ
Энэ байтугай хулгай луйвар хийсэн байхаа. Жүжиг тавиад дуусах биз. Орвонгоор нь өөрчлөхгүй бол энэ улс дампуурна
ter hunjilduu Bembetsogt met n gun shurgaad bh ym uu? ene hed n malinii aduu shih hulraad bh boljee
шүүх прокурор нь хөдлөхгүй байхдаа хойшлуулсаар байгаад замхаруулдаг арга баых шиг харагдаад байдаг