Нийгмийн

Өмнөговь аймагт түмэн тэмээний баяр болно

Өмнөговь аймагт "Түмэн тэмээний баяр-2022" өвлийн наадам ирэх гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд болно. 

23 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдааныг өмнө нь Булган суманд явуулдаг байсан. "Уламжлалт тэмээний баяр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Монголын анхны эвентүүдийн нэг. Цар тахлын улмаас хоёр жил тасарсан бөгөөд энэ удаад илүү өргөн хүрээг хамруулахын тулд аймгийн төвд хийхээр болсон тухай албаныхан онцолж байна.

Энэ үеэр тэмээн поло, тэмээтэй буухиа уралдаан, гоё тэмээтэй сайхан хос, тайлаг тэмээний бооцоотой уралдаан болно. Мөн атан тэмээ болон хоёр наст хурдан тэмээний уралдаан болох юм. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button