Нийгмийн

АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг олгосон билээ.

Ингэхдээ хууль зөрчсөн байж мэдэх нөхцөл байдал үүссэн тул тэдэнд АТГ Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх. Улмаар Нийслэлийн Прокурорын Газраас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын даргад тун удахгүй өргөн барихаар бэлтгэж буй гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдав.

Харин АТГ-аас энэ тухай хэвлэлүүдэд хариулт өгөхдөө, Хөгжлийн банкнаас зээл авсан, олгосон гэх бүх мэдээллийг шалгаж тогтооно. УИХ-ын гишүүн, сайд эсэх нь хамаагүй. Зарим нэр бүхий УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн эрх мэдэл, албан тушаал, эрх нөлөөгөө ашиглан зээл авсан эсэх, хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон, олгуулсан эсэх зэрэг бүх үйлдлийг АТГ шалгана" хэмээсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

шалгах л ёстой. УИХ-ын гишүүн гэж дархан эрхтэй хаданд гарсан амьтад байдаг ба тэд гол ял завшигчид,эрүүгийн элементүүд абйдаг нь ил тод байгаа шүү

ennie
ennie

Үнэн л болтугай сайд дарга нарт хууль үйлчлэх юм бол уу даа

Холбоотой мэдээ

Back to top button