Нийгмийн

Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярыг нэг сар цагдан хорилоо

Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авсан ч өнөө хэр нь зээлээ төлөөгүй яваа 25 компанийн нэрийг олон нийтэд зарлаад буй.

"Нью Яармаг Хаусинг прожект" ХХК хөгжлийн банкинд 117.9 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр бөгөөд тэрээр Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.

Ерөнхийлөгчийн гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр нь өмнө нь мөн Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан түүхтэй. Энэ нь түүнийг ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамаарал бүхий этгээд болохыг харуулж байна.

“Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 142.4 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 59.4 тэрбумыг л барагдуулжээ. Одоогийн байдлаар хуримтлагдсан өрийн хэмжээ 117.9 тэрбум бөгөөд 56 сарын хугацаа хэтрэлттэй явж байгаа юм.

Тэгвэл прокуророос Ц.Ууганбаярыг цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлснийг Баянзүрх, чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 12 цагт хэлэлцлээ. Улмаар нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН

ЖЕНКО ЧИ ЭНЭ МУУ АМЬТАНЫГ МЯНГАН ХОНОГ ТЭЖЭЭГЭЭД НЭГ ӨДӨР ХЭРГЭЛЖЭЭДЭЭ

Зочин
Зочин

хөөрхий цүнх барьсны төлөө шоронд суух болж дээ женко балай өрөө төлөөч дээ чамайг дагасан хүн бүр шоронд орох юмаа хар мөртэй балай

Холбоотой мэдээ

Back to top button