Тавлаг суудал бүхэнд тухлагч Д.Батбаатар

ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд болсноор түүний давхар хашиж байсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргын орон тоо эзгүй үлдээд байв. Харин энэ сарын эхээр ТУЗ хуралдаж даргаар нь ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатарыг томилсон байдаг.
Д.Батбаатарын намтрыг сөхөхөд: 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын даргын зөвлөх, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал, 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга, Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч, “Мошеа Эко” ХХК-ийн захирал, 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга зэрэг томоохон албан тушаалуудыг хашиж ирсэн нэгэн аж.
Нам дагаж намын буянаар аль боломжийн тавлаг суудал бүхэнд заларч ирсэн гэхэд хилсдэхгүй. Албан тушаалууд хаших бүртээ багагүй хэл аманд орооцолдож, хэвлэлийнхний бай болж иржээ.
Тодруулбал, МАН-ын хяналтын хорооны дарга Д.Батбаатар Эрчим хүчний "Диспетчерийн Үндэсний Төв"-ийн ажилтан Ц.Өнөрмаа гэх эмэгтэйг "Нарны станцын тусгай зөвшөөрөл сунгуулах горимын тооцоог хийх боломжгүй гэснийх нь төлөө ажлын байран дээр нь зодож танхайрч байсан гэх баримт, зураг дэлгэгдэж байж. Мөн түүнийг хувийн ашиг сонирхол ихтэй гэгддэг. “Хөшигийн хөндий”-д Олон улсын нисэх буудал барих зориулалтаар ИНЕГ-т олгосон 1200 га газрын 200-г нь "Мошео Эко Энержи” гэх компаниараа давхар авч, шүүхээр хүртэл явж маргалдаж байсан удаатай аж. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн 50 мВт-ын нарны цахилгаан станц барих төслийн санаачлагч, “Moshea eco energy” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байж. Түүнчлэн Монгол төрийн түүхэн дэхь хамгийн хариуцлаггүй байдлын жишээ болох "Азийн Чоно" нэртэй архины хордлогын үед Мэргэжлийн Хяналтын Газрын даргаар ажиллаж байсан гээд хар толбууд түүний өндөр албан тушаалууд хашиж ирснийх нь хажууд дуулдаж, дагалдаж явдаг ажээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яааг үнэн
Батбаатар хяналтын хороонд байсан учраас ингэж ахидаг уу
zuv zuv
iimerhuu hunuusiig sn shalgaj bmar bn
Bertegchin
Буянтай хүндээ
Сүр Данзангийн бөгс долоогч , өөр хэн юм энэ Батбаатар....
ene zoriud gutgej bicnsen baina, er ni erdenes TT n TUZ d jaahan snaardlagatai, zarcnimcn humuus dargaar ni ireheer ni zoriud zohion baiguulalttai um snig iim zuil uabah umaa daa, tegeheer ene kompaniin uil ajillagaand anhaarah zuil ih baigaag haruulj bainaa daa
энэ нэг авилгачин нөхөр байдаг юм даа,байгаа л юм байна