Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх Австрали эр ялаа зөвшөөрөхгүй шүүхдэж байна

Австрали улсын иргэн Эдвардс Реймонд Стенлид холбогдох, бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэх хэргийг өнөөдөр Дээд шүүхээр дэнслэнэ.
Тодруулбал Австрали улсын иргэн Эдвардс Реймонд Стенли нь манай иргэнтэй гэр бүл болж амьдарч байсан бөгөөд “А” гэх компанид сургалтын менежерээр ажилладаг байсан бөгөөд үйл явдлын дараа ажлаасаа халагджээ. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 12.1-4 дэх хэсэгт заасан “бага насны хүүхдийн эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд ял оноосон ялыг тэрбээр эсэргүүцэж, хоёр өмгөөлөгчөөрөө дамжуулан Дээд шүүхэд гомдол гаргажээ. Өнөөдөр Дээд шүүхээр уг гомдлыг хаалттай хэлэлцэнэ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголд гадаадын чяцагнууд орж ирчээд одоо ингэж даварах гэж
Сул дорой.авлига.лд идэгдсэн ард түмнээ хог др хаясан.хууль нь гууль блсон засаг төртэй улсыг гадныхан ингэж л дээрлэхэж бна шдээ..новшнуудаа..