УЛС ТӨР

ЗГ: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг түргэсгэнэ

Засгийн газар өнөөдрийн /2022.02.23/ ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцын асуудлыг хэлэлцжээ. 

Тодруулбал, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг хурдасгах, яаралтай дуусгах, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэхээр шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Улмаар төмөр замын бүтээн байгуулалт ирэх онд эхлүүлнэ гэх мэдээлэл бий. 

Тус чиглэлийн төмөр зам барьснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр гаргах бас нэгэн гарц нээгдэх төдийгүй бүс нутгийн хөгжилд ч бодит хувь нэмэр оруулна. Эл бүтээн байгуулалт эхэлснээр Зүүнбаян өртөө өргөжин тэлж, цаашдаа хөдөлгөөн зохион байгуулах, вагон үзэх, зам засварын зэрэг ажил нэмэгдэх төлөвлөлтийг албаныхан хийжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button