СПОРТ

Ц.Магалжав: Үндэсний спортын хорооны Анхдугаар чуулганыг 28-нд болно

Монголын үндэсний спортын хорооны анхдугаар чуулганыг зохион байгуулах болсонтой холбоотойгоор Биеийн тамир спортын хорооноос өнөөдөр мэдэгдэл хийлээ. 

Монголын Үндэсний спортын хорооны дарга Ц.Магалжав хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хоёрдугаар сарын 28-ны өдөр төрийн ордонд Үндэсний спортын холбооны Анхдугаар чуулганыг зохион байгуулахаар болсон.Уг чуулганд Үндэсний спортын 15 холбооны төлөөлөгчид болох 800 хүн оролцоно. Энэхүү уулзалтаар Үндэсний спортын холбоо тус бүрийн чиг хандлага, цаашдын зорилго зорилт хөтөлбөрийг хэлэлцэнэ.  Чуулганы гол зорилго бол Үндэсний спортын холбоод, Үндэсний спортын хорооны ажил болон өв соёлоо хадгалан үлдээх, үндэсний спортыг хөгжүүлэх, төрөөс хэрхэн дэмжиж, хамтран ажилдах боломжтой вэ гэдэг гол асуудлуудыг хэлэлцэнэ” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button