УЛС ТӨР

С.Наранцогт: Наадмын үеэр хөрөнгө оруулагчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.02.23/ боллоо.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цар тахлын улмаас хоёр жил тасалдаад байсан Монголын эдийн засгийн форумыг Шинэ сэргэлтийн бодлого-Монголын эдийн засгийн форум чуулга уулзалт нэрээр дөрөвдүгээр сарын 7, 8-нд зохион байгуулах шийдвэр гарсан. Форум зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхланг томилох шийдвэрийг Ерөнхий сайд гаргалаа. Тус эдийн засгийн форумыг зохион байгуулах үндсэн нөхцөл бүрдсэн. Шинэ сэргэлтийн бодлогыг дэлхийн эдийн засгийн форумд танилцуулах ажлын бэлтгэл ажил болж байгаа юм. Хөрөнгө оруулагчдыг татах хэд хэдэн арга хэмжээг авна. Нэгдүгээрт, Монголын эдийн засгийн форум. Хоёрдугаарт, наадмын үеэр хөрөнгө оруулагчдад зориулсан арга хэмжээг зохион байгуулна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын дунд энэ оны аравдугаар сард "Инвест Монголиа"-г зохион байгуулахаар төлөвлөж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button