УЛС ТӨР

Ч.Өнөрбаяр: Хөгжлийн банкны асуудлыг МАН-ын хурган дарга нар цэгцэлдэггүй юм

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт 4/11 мэдээллийн цагаараа цаг үеийн мэдээлэл хийдэг. 

Энэ удаагийн мэдээллээр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “МАН үнэмлэхүй олонх болсныхоо дараа буюу 2017 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ТУЗ нь зээл олгодог болгож өөрчлөөд сонгуулийн мөнгөө хийх, хамаарал бүхий хүмүүстээ зээл олгосон. Эрх баригчид зургаан жил энэ талаар нэг ч дуугараагүй байж, өнөөдөр гэнэт ярьж байгаа нь тэдний тавьж байгаа жүжиг. Үүнийгээ Ардчилсан нам руу хандуулах гэж байгаа нь инээдтэй хэрэг. Хөгжлийн банкны асуудлыг МАН-ын хурган дарга нар цэгцэлдэггүй юм. Хөгжлийн банк өнөөдөр хөгжлийн бус МАН-ын халаасны банк болох гэж байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ЖДҮ сан , хөгжлийн банкыг дээрэмдсэн , луйвардсан нөхдүүд улсын аюулгүй байдал , эдийн засагт гэмт хэрэг үйлдсэн террорист ажиллагаа мөн.

Зочин
Зочин

Өнөрбаяр үнэн хэлжээ.Баттөмөр өөрөө хамаарал бүхий хүмүүстэй гээд байсан.Тэгэхээр үнэн мөнөөр шалгана гэдэг юу л бол.Хөндлөнгийн аудит , хөндлөнгийн мэргэжилийн хүмүүсээр шалгуулбал бодиттой дүн гарнаа.Дээрээс нь ЖДҮХС г сэргээн шалгаж дахин иймэрхүү зүйл гарахгүй болтол нь шалгавал зохилтой.49 гишүүнээс 4 гишүүн л хариуцлага хүлээсэн төдий болсон доо

тогтох
тогтох

Хэнэ нь ч бай улс хохироож хууль бус үйлдэл хийсэн бол хариуцлагаа үүрэх ёстой хэн нэгэнд хаяглаад хэрэггүй болов уу гаргаж ирж байгааг нь дэвшил гэхээс өөр аргагүй хамтраад идээд цааш явсан бол яана гэж бодохоор аймшиг тийм биш гэж үү.

Холбоотой мэдээ

Back to top button