Нийгмийн

Н.Сугар: Замын ачаалал 07.15 цагаас биш 06.40 эхэлдэг болсон

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр Нийслэлийн 59 ЕБС-ийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулснаас хойш замын түгжрэлд хэрхэн нөлөөлж буй талаар ярив.

Тэрбээр, "Энэ долоо хоногийн даваа гарагаас хэрэгжиж эхэлсэн ажлын үр дүнд дүгнэлт хийх асуудал 14 хоногийн дараа гарах болно гэж мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа. 59 сургуулийн сурагчдын хичээл эхэлж байгаа цагийг нарийн хэлбэл:

  • 07.45 цагт нийт 23,665 сурагч
  • 08.15 цагт нийт 13,094 сурагч
  • 09.00 цагт нийт 11,688 сурагч хичээлдээ орж байна.

Замын ачаалал өмнө нь 07.15 цагаас эрс нэмэгддэг байсан бол захирамж хэрэгжиж эхэлснээс хойш 06.40 цагаас хойш хөдөлгөөний эрчим нэмэгддэг болсон" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button