Нийгмийн

ТОСК-ийн нэрийг барьж их хэмжээний мөнгө залилжээ

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд 2018-2021 оны хооронд хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулна гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан С,Б,Б нарын бүлэг этгээдийг шалгаж байна.

Уг этгээдүүд "Төрийн орон сууцанд хамруулж өгнө. Таньдаг хүн байгаа" гэх мэтээр иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Тиймээс иргэд та бүхнийг энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал амлаж буй этгээдүүдэд итгэж, мөнгө өгч хохирохоос сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Төрийн орон сууцны корпораци

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ard
Ard

Dotor n ajildag hogiin sugnuud zondoo hun zalilaj bgaa .ner ustai n gargaj tabi.oor zondoo humuus bgaa

Холбоотой мэдээ

Back to top button