МОНГОЛБАНК: Инфляц хамгийн өндөрт хүрч, өрхийн орлого буурна

Монголбанкы удирдлагууд өнөөдөр /2022.02.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа цаг үеийн байдал, эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлс, авч хэрэгжүүлж буй болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай мэдээлнэ. Дараа нь Монголбанкны Ерөнхийлөгч нар, газрын захирлууд сэтгүүлчдийн асуултад хариулав.
Инфляци өрхийн орлогод хэрхэн нөлөөлөх талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Инфляци бол орлогын нуугдмал татвар, инфляци нэмэгдэх тусам өрхийн орлого буурна. Инфляцийг бууруулах нь Төв банкны гол ажил боловч зөвхөн манай улсын төв банкны үйл ажиллагаанаас хамаардаггүй. Импортлогч улс тул экспортлогч улсуудын инфляци, үнийн өсөлт нөлөөлдөг” хэмээн тайлбарлалаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.