Н.Мөнхбатын өмгөөлөгч Шүүхийн сахилгын хороонд хандлаа

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон. Өнөөдөр /2022.02.28/ түүний өмгөөлөгч Н.Ариунболд Шүүхийн сахилгын хороонд хандаж байгаагаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.
Тэрбээр: Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанид 170 орчим тэрбум төгрөгийн зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр буруутгаж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байна. Н.Мөнхбатыг 2014 онд гаргасан шийдвэртэй нь холбогдуулан эрх бүхий байгууллагууд шалгаж 30 хоногийн цагдан хорьсон. Эрүүгийн хэргийн анхан шатны Сүхбаатар дүүргийн шүүх нь гүйцэтгэх үйл ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг үндэслэж Н.Мөнхбатыг цагдан хориод байна. Энэ нь Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн хэрэг юм. Тиймээс өмгөөлөгчид Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн цэц, хүний эрхийн олон улсын байгууллагууд, Шүүхийн сахилагын хороо, улсын дээд шүүх гэх мэт хүний эрхийг дээдэлдэг байгууллагуудад хандаж энэ асуудлыг шийдвэрлүүлэхгүй бол ардчилсан нийгэмд гэм буруутай нь тогтоогдоогүй байхад урьдчилан яллах нь байж боломгүй зүйл" хэмээлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уг нь шоронд байх ёстой хүн хөөнө хэлэлцэх хугацаа дууссан гээд ял завшсан нөхөр шүү дээ
Мөнхбат өмнө нь яллагдагчаар татагдаж, шоронд сууж байсан. Тэр хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ял завшсан байдаг. Одоо ХБ-ны хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй болсон болохоор хэргийг нь буцаан сэргээж, яллаж байгаа. Түүний өмгөөлөгчийг мөн хам хэрэгтнээр яллах хэрэгтэй. Улс ард түмнээс хулгай хийсэн хүмүүст ял завших, давж зaaлдах эрх байхгүй.
ХӨӨЕ өмгөөлөгчөө та нар ийм хулгайчуудыг өмгөөлөхөөс татгалзаач дээ. Эрүүгийн хуулинд ХАМ хэрэгтэн сболох талаар бичсэн байдаг шүү.