УЛС ТӨР
Ж.Батсуурь: УИХ-ын даргыг ажлаа хийж чадаж байгаа эсэх талаар ҮХЦ-д хандана
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2022.01.10/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Нам эвслийн бүлэг, байнгын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах нь УИХ-ын даргын бүрэн эрхэд бий. Гэтэл олонхын шийдвэрийг хүлээж авахгүй цааргалж байгаа нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа гэж хэлж болохоор байна. Цаашид бүрэн эрхийнхээ үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын даргыг ажлаа хийж чадаж байгаа эсэх талаарх дүгнэлт гаргуулна. Манай намын гишүүд бүлгийн даргаа солиод гурван сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд дээд шүүхийн шийдвэрийг харж байсан. Онц их хурал, үндэсний бодлогын хороог дээд шүүх хууль ёсных гэж үзэн, намын даргын асуудлыг дахиж оруулах нь зүйтэй гэж үзсэн" гэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.