“Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлэг болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран өнөөдөр /2022.03.04/ “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар нээлээ.
Төрийн тэргүүн улс төрийн намын шинэтгэлийг цогцоор нь, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурьтай байна.
Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртөө улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг нь шилэн болгохтой холбоотой хуулийн төсөл санаачлахаар тусгасныг Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.
Энэ хүрээнд нам дэвшилтэт бодлого хэрэгжүүлэх, санхүүжилт нь ил тод байх, түүнд тавих хяналтыг боловсронгуй болгох, нам зохион байгуулалтын хувьд ардчилсан зарчимд нийцсэн, асуудлаа ширээний ард сууж ярилцдаг эрх зүйн орчин бүрдүүлэхийг эрмэлзэж байгааг тодотголоо.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.