Нийгмийн

МИАТ Москва чиглэлийн нислэгийн маршрутаа өөрчилжээ

МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгүүд нь Англи улсын компанид давхар даатгалтай байдаг тул Европын чиглэлийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг маш өндөр түвшинд хангах зорилгоор дараах чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал,  гуравдугаар сарын 5-ны өдрийн  ОМ137/ОМ138 дугаарт Улаанбаатар – Москва – Франкфурт – Москва – Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийн маршрутад өөрчлөлт орууллаа. Ингэснээр  Улаанбаатар – Бишкек – Истанбул – Франкфурт – Истанбул – Бишкек – Улаанбаатар чиглэлээр нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Европын чиглэлийн нислэгүүдийн замд ийнхүү өөрчлөлт орсноор:

  • Нислэгийн үргэлжлэх хугацаа нэг талдаа 3 цаг 10 минутаар нэмэгдэнэ.
  • Нислэгийн цагийн хуваарь: 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн Улаанбаатарын цагаар 06:30-д хөөрч, орон нутгийн цагаар гуравдугаар сарын 5-ны өдрийн 13:50 цагт Франкфурт хотын Олон улсын нисэх буудалд бууна. Тийзний үнэд өөрчлөлт орохгүй талаар МИАТ мэдээлэв.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button