НИЙГЭМ

СУДАЛГАА: Монгол эмэгтэйчүүд 24 цагийн 33 минутыг л өөртөө зарцуулдаг

"Нийгмийн ардчилал- Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ноос "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" судалгааны тайланг танилцууллаа.

Энэ үеэр дэд ерөнхийлөгч Б.Сэмжидаа "Судалгаанаас харахад эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, ээж аавтайгаа ихэнх цагийг өнгөрүүлдэг байхад эрчүүд эсрэгээрээ найз нөхөд, хамт олон, ангийн уулзалтад цагаа зарцуулдаг юм байна.

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд өдрийн 24 цагийн 139 минутыг гэр бүлдээ, 90 минутыг үр хүүхдэдээ зарцуулдаг бол өөртөө 33 минутыг л зарцуулдаг гэж хариулжээ. Бусад цагийг гэр бүл, үр хүүхэд, хань ижилдээ зориулдаг" хэмээв.

Түүнчлэн энэ судалгаа эмэгтэйчүүдэд хуримтлал хэрэгтэйг харуулсан байна. Тодруулбал, эмэгтэйчүүд санхүүгийн чадавхтай, өөртөө итгэлтэй байвал шийдвэр гаргах түвшинд хүргэх дуу хоолой хүчтэй байж чадна гэдэг нь энэ судалгаанаас харагджээ. Мөн Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд манлайлах, нөлөөлөх, компьютер болон цахим технологи ашиглах чадвар маш муу байна гэж өөрсдийгөө үнэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 7, 2022 22:34

Нүүрээ будаж хувцасаа өмсөхдөө л өөртөө цаг зарцуулдаг юм байна бусдын нөхөр нууц амраг ахиад нуа гээд _-_--

Холбоотой мэдээ

Back to top button