Нийгмийн

Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй хоёр удаа газар хөдөлжээ

Увс аймагт өчигдөр хоёр удаа газар хөдөлжээ. ОБЕГ-ын газраас мэдээлснээрУвс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 километрийн зайд өчигдөр 09:48 цагт 4.5 магнитудын, 13:44 цагт аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 километрийн зайд дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” Заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button